Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

 ХИЧЭЭЛ 7

Чи ганцаардаж, айж байсан уу?

Чи ганцаардаж, айж байсан уу?

Энд сууж байгаа хүүхдийг хар даа. Ганцаардсан, айсан шинжтэй байгаа биз? Чамд бас ганцаардах, айх үе байсан уу?Хүн болгон л тэгдэг. Библиэс үзвэл, Еховатай найз хүн ч ганцаардаж, айж байжээ. Тэдний нэг нь Елиа юм. Одоо бүгдээрээ түүний тухай мэдэж авъя.

Иезебел Елиаг алах гэсэн

Елиа, Есүсийг төрөхөөс их олон жилийн өмнө Израильд амьдарч байжээ. Тэр үед Ахаб гэдэг хаан Израилийг захирч байв. Тэрбээр жинхэнэ Бурхан Еховаг шүтдэггүй байсан. Харин Баал гэдэг хуурамч бурхныг эхнэр Иезебелтэйгээ хамт шүтдэг байв. Тиймээс израильчуудын ихэнх нь Баалыг шүтдэг болжээ. Хорон санаат Иезебел хатан Еховаг шүтдэг бүх хүнийг, Елиаг ч алахыг хүсжээ! Елиа яасныг чи мэдэх үү?

Елиа зугтсан юм! Цөлд очиж агуйд нуугдав. Яагаад зугтсан бэ?Их айж л дээ. Уг нь, айх хэрэггүй байв. Яагаад гэвэл Ехова тусалдгийг мэддэг байсан. Ехова ямар их хүчтэйгээ өмнө нь Елиад үзүүлж байсан. Нэг удаа Елиагийн залбиралд хариулан тэнгэрээс гал буулгажээ. Тиймээс Ехова энэ удаа ч тусалж чадах байлаа!

Ехова Елиад яаж тусалсан бэ?

Ехова Елиаг агуйд нуугдаж байхад нь «Чи энд юу хийж байгаа юм бэ?» гэж асуув. Елиа: «Таныг шүтдэг хүн одоо надаас өөр нэг ч алга. Намайг алах гээд байгаа болохоор би айж байна» гэж хариулжээ. Еховаг шүтдэг бүх хүн алуулсан гэж Елиа боджээ. Харин Ехова Елиад «Тийм биш ээ. Одоо ч намайг шүтдэг 7 000 хүн байгаа. Бүү ай. Надад чамаар хийлгэх ажил байна!» гэжээ. Елиа үүнийг сонсоод баярласан болов уу?

Елиад тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?Еховаг болон чамайг хайрладаг хүмүүс байгаа шүү. Бас Ехова маш их хүчтэй, чамд дандаа тусална! Тиймээс ганцаараа гэж битгий бодоорой. Битгий айгаарай. Ехова үргэлж чамд тусална гэдгийг мэдэхлээр сайхан байгаа биз?

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Хаадын дээд 19:3–18

  • Дуулал 145:18

  • 1 Петр 5:9