Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Хүүхэдтэйгээ хамт уншаарай

 ХИЧЭЭЛ 14

Дэлхийг бүхэлд нь захирах хаанчлал

Дэлхийг бүхэлд нь захирах хаанчлал

Энэ нь ямар Хаанчлал юм бол?Бурхны Хаанчлал буюу Бурхны засгийн газар юм. Хаанчлал дэлхийг диваажин болгоно. Чи энэ Хаанчлалын талаар илүү ихийг мэдмээр байна уу?

Хаанчлалыг хаан удирдаж, хүмүүсийг захирдаг. Бурхны Хаанчлалын Хааныг хэн гэдэг билээ?Есүс Христ гэдэг. Есүс тэнгэрт байдаг. Удахгүй дэлхийн бүх хүнийг захирна! Есүс дэлхийг бүхэлд нь захирах цагт бид жаргалтай амьдрах болов уу?

Чи Диваажинд юу хиймээр байна вэ?

Тийм ээ, бид сайхан амьдарна! Диваажинд хүмүүс бие биетэйгээ маргахгүй, дайтахгүй. Бүх хүн бие биеэ хайрлана. Хэн ч өвдөхгүй, үхэхгүй. Хараагүй хүн хардаг, сонсголгүй хүн сонсдог, явж чаддаггүй хүн гүйж харайдаг болно. Бүх хүн элбэг дэлбэг хоол хүнстэй болно. Амьтад бие биетэйгээ, мөн хүмүүстэй тоглож наадна. Нас барсан хүмүүс амилна. Чи энэ товхимлоос Ребека Рахаб Давид Елиа нарыг мэддэг болсон шүү дээ. Тэд ч амилна.  Чи тэдэнтэй уулзмаар байна уу?

Ехова чамд хайртай учраас чамайг жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Чи Еховагийн тухай илүү ихийг мэдэж, дуулгавартай байвал диваажинд мөнх амьдарна! Чи Диваажинд мөнх амьдармаар байна уу?

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Исаиа 2:4; 11:6–9; 25:8; 33:24; 35:5, 6

  • Иохан 5:28, 29; 17:3

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

Библийн тухай өгүүлдэг миний ном

Библийн тухай өгүүлдэг миний ном

ХАРУУЛЫН ЦАМХАГ

Бурхны сэтгэл бас өвддөг. Яавал Бурхныг баярлуулах вэ?

Хүн Еховаг нэг бол баярлуулж, нэг бол гомдоодгийг чи мэдэх үү? Адам Ева хоёр Еховагийн сэтгэлийг яагаад өвтгөснийг мэдэж аваарай.