Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Хэн ертөнцийг захирдаг вэ?

Хэн ертөнцийг захирдаг вэ?

Таны бодлоор...

  • Бурхан уу?

  • хүн үү?

  • өөр хэн нэгэн үү?

 БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» (1 Иохан 5:19, «Ариун Библи 2004»).

«Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү ... үзэгджээ» (1 Иохан 3:8).

ЭНЭ ҮНЭНИЙГ МЭДВЭЛ ТА:

Дэлхий нийтийн тулгамдсан асуудлын учир шалтгааныг ойлгоно (Илчлэлт 12:12).

Ирээдүйд бүх юм сайхан болно гэсэн итгэл найдвар өвөрлөнө (1 Иохан 2:17).

 БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?

Бий. Гурвыг дурдвал:

  • Сатаны засаглал мөхнө. Хүн төрөлхтнийг эрхшээлдээ байлгадаг Сатаны засаглалыг Ехова Бурхан хална. Тэрбээр «диаволыг ... устгаж», учруулсан хор хохирлыг нь бүрмөсөн арилгахаа амласан (Еврей 2:14).

  • Бурхан хүн төрөлхтнийг Есүс Христээр захируулахаар шийдсэн. Энэ ертөнцийн одоогийн захирагч Сатан харгис хэрцгий, аминч үзэлтэй. Харин Есүс түүнтэй огт адилгүй. Есүсийн засаглалын талаар Бурхан ийн хэлжээ. «Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд ... тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аварна» (Дуулал 72:13, 14).

  • Бурхан худлаа хэлдэггүй. «Бурханы хувьд худал айлдах боломжгүй» хэмээн Библид бичжээ (Еврей 6:18). Ехова ямар нэг юмыг хийнэ гэж амласан л бол заавал биелүүлдэг (Исаиа 55:10, 11). «Энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно» гэж Бурхан амласан (Иохан 12:31).

 БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

Ертөнцийн захирагчийг зайлуулсны дараа юу болох вэ?

Энэ асуултын хариу Библийн ДУУЛАЛ 37:10, 11; ИЛЧЛЭЛТ 21:3, 4-т бий.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээснийг, зовлон хэзээ дуусахыг, дэлхий болон дэлхий дээр амьдарч буй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгааг Библид тайлбарладаг.