Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Нас барсан хүн амилах уу?

Нас барсан хүн амилах уу?

Та юу гэж бодож байна вэ?

  •  тийм

  •  үгүй

  •  магадгүй

 БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бурхан ... хүмүүсийг ... дахин амилуулах цаг ирнэ» (Үйлс 24:15, «Шинэ Гэрээ 2005»).

ҮҮНИЙГ МЭДЭХ НЬ ТАНД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Дотны хүнээ алдлаа гэхэд хэтэрхий шаналахгүй (2 Коринт 1:34, «Ариун Библи 2004»).

Үхлээс айхаа болино (Еврей 2:15).

Талийгаачтайгаа уулзана (Иохан 5:2829).

 БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?

Бий. Гурвыг дурдвал:

  •  Бурхан бол бүхнийг Бүтээгч.  Библид Ехова Бурхныг «амийн эх булаг» гэдэг (Дуулал 36:9; Үйлс 17:2425). Амьтай бүхнийг бүтээсэн Нэгэн нас барагсдыг амилуулах чадалтай.

  •  Бурхан үхсэн хүмүүсийг амилуулж байсан.  Нас барсан хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй хүнийг амилуулж байсан найман тохиолдлыг Библид тэмдэглэжээ. Заримыг нь үхээд удаагүй байхад, харин нэгийг нь оршуулаад дөрөв хоносны дараа амилуулсан! (Иохан 11:3944).

  •  Бурхан хүмүүсийг амилуулахыг маш их хүсдэг.  Ехова Бурхан үхлийг үзэн яддаг, бүр дайсан гэж үздэг (1 Коринт 15:26). Тийм учраас үхэл гэдэг энэ дайсныг устгана. Тэрбээр ой тойндоо байгаа бүх хүнийг амилуулж, дэлхий дээр жаргалтай амьдрахыг нь харах гэж тэсэн ядан хүлээдэг (Иов 14:1415).

 

 БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

Хүн өтөлж хөгшрөөд, эцэстээ үхдэг нь ямар учиртай вэ?

Энэ асуултын хариу Библийн ЭХЛЭЛ 3:1719; РОМ 5:12-т бий.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Нас барагсад ирээдүйд яах вэ?

Хүн үхээд яадаг вэ? Таалийгаачтайгаа эргэж уулзах болов уу?