Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Ирээдүй ямар байх бол?

Ирээдүй ямар байх бол?

Өнөөгийн нийгэм ...

  • энэ янзаараа байх уу?

  • улам муудах уу?

  • илүү сайжрах уу?

 БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бурхан ... тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» (Илчлэлт 21:3, 4, «Ариун Библи 2004»).

ЭНЭ ЗӨГНӨЛ БИЕЛЭХЭД ТА:

Дур сонирхолтой ажлаа хийнэ (Исаиа 65:21–23).

Өвдөж шаналахгүй (Исаиа 25:8; 33:24).

Гэр бүл, найз нөхөдтэйгөө үүрд аз жаргалтай амьдарна (Дуулал 37:11, 29).

 БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?

Бий. Хоёрыг дурдвал:

  • Бурхан амласнаа биелүүлэх чадалтай. Ехова Бурхан ганцаараа хязгааргүй хүчтэй учир Библид түүнийг «Төгс хүчит» гэдэг (Илчлэлт 15:3). Тийм учраас, өнөөгийн нийгмийг өөрчилнө гэсэн амлалтаа яг таг биелүүлнэ. Библид бичсэнээр «Бурханд бүх юм боломжтой» (Матай 19:26).

  • Бурхан амласан бүхнээ биелүүлэх чин хүсэлтэй. Жишээ нь, нас барсан хүмүүсийг амилуулах гэж «тэмүүлдэг» (Иов 14:14, 15).

Бас Библид бичсэнээр, Бурхны Хүү Есүс өвчин анагаадаг байжээ. Хүмүүсийг өвчнөөс нь ангижруулахыг үнэхээр хүсдэг байсан учраас тэр юм (Марк 1:40, 41). Есүс зовж шаналсан хүмүүст туслах гэсэн чин хүсэлтэй Эцгээ дууриасан (Иохан 14:9).

Тэгэхлээр, Ехова Есүс хоёр хүн төрөлхтний ирээдүйг сайхан болгоно гэдэгт итгэж болох нь ээ! (Дуулал 72:12–14; 145:16; 2 Петр 3:9).

 БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

Бурхан өнөөгийн нийгмийг яаж өөрчлөх вэ?

Энэ асуултын хариу Библийн МАТАЙ 6:9, 10; ДАНИЕЛ 2:44-т бий.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээснийг, зовлон хэзээ дуусахыг, дэлхий болон дэлхий дээр амьдарч буй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгааг Библид тайлбарладаг.

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Бурхны Хаанчлалын Хаан хэн бэ? Хаанчлал юу хийх вэ?