Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ?

Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ?

Таны бодлоор ...

  • хайр уу?

  • мөнгө үү?

  • өөр зүйл үү?

 БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бурхны үгийг сонсоод сахидаг хүн жаргалтай!» (Лук 11:28, «Шинэ ертөнцийн орчуулга»).

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАВАЛ ТА:

Жинхэнэ ёсоор хайрлуулна (Ефес 5:28, 29, «Ариун Библи 2004»).

Чин сэтгэлийн хүндэтгэл хүлээнэ (Ефес 5:33, «Шинэ Гэрээ, 2005»).

Эв нэгдэлтэй амьдарна (Марк 10:6–9, «Ариун Библи 2004»).

 БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?

Бий. Хоёрыг дурдвал:

  • Бурхан гэр бүлийг анх бий болгосон. Ехова Бурхан анхны эрэгтэй эмэгтэй хүнийг гэр бүл болгон нийлүүлсэн гэж Библид бичжээ (Эхлэл 2:18–24). Өөрөөр хэлбэл, Ехова гэр бүлийг анх санаачлан бий болгосон гэсэн үг. Үүнийг мэдэх нь их чухал. Яагаад?

    Жишээ нь, та амттай сайхан хоол иджээ. Энэ хоолонд юу ордгийг мэдье гэвэл хэнээс асуух вэ? Хийсэн хүнээс нь асууна биз дээ?

    Үүнтэй адилаар, гэр бүлээрээ жаргалтай амьдрахад юу хэрэгтэйг мэдье гэвэл гэр бүлийг бий болгосон Ехова Бурхнаас асуух нь зүйтэй.

  • Бурхан танд санаа тавьдаг. Библид байдаг зөвлөгөөг нь гэр бүлээрээ дагаж мөрдөх нь ухаалаг хэрэг юм. Учир нь «Тэр та нарын төлөө санаа тавьдаг» (1 Петр 5:6, 7). Ехова таныг сайн сайхан амьдруулахыг хүсдэг. Өгсөн зөвлөгөө нь дандаа тустай байдаг! (Сургаалт үгс 3:5, 6; Исаиа 48:17, 18).

 БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

Яавал сайн нөхөр эхнэр,сайн эцэг эх байх вэ?

Энэ асуултын хариу Библийн ЕФЕС 5:1, 2; КОЛОССАЙ 3:18–21-д бий.