Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Библи ямар ном бэ?

Библи ямар ном бэ?

Таны бодлоор ...

  • хүний зохиосон ном уу?

  • үлгэрийн ном уу?

  • Бурхны бичүүлсэн ном уу?

 БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа» (2 Тимот 3:16, «Ариун Библи 2004»).

ТАНД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Амин чухал асуултын хариу байдаг (Сургаалт үгс 2:1–5).

Өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө бий (Дуулал 119:105).

Ирээдүйдээ итгэх итгэл найдвар төрүүлдэг (Ром 15:4).

 БИБЛИД ИТГЭХ ҮНДЭС БИЙ ЮҮ?

Бий. Гурвыг дурдвал:

  • Уялдаа сайтай. Библийг 1 600 жилийн хугацаанд 40 орчим хүн бичсэн. Ихэнх нь бие биетэйгээ уулзаж байгаагүй ч тэдний бичсэн судрууд хоорондоо гайхалтай уялдан зохицдог бөгөөд нэг л гол сэдэвтэй.

  • Түүхийг үнэнээр нь өгүүлсэн. Түүхчид ард түмнийхээ алдаа дутагдлыг нууж хаах нь олонтаа. Харин Библийг бичигчид элэг нэгтнүүдийнхээ төдийгүй өөрсдийнхөө алдааг илэн далангүй бичсэн байдаг (Шастирын дэд 36:1516; Дуулал 51:1–4).

  • Зөгнөл нь баараггүй биелдэг. Эртний Вавилон хот мөхөхийг 200 орчим жилийн өмнө Библид зөгнөжээ (Исаиа 13:17–22). Хэн гэдэг жанжнаар удирдуулсан арми хэрхэн сүйрүүлэхийг ч хэлсэн (Исаиа 45:1–3).

Библид байдаг өөр олон зөгнөл нэгд нэгэнгүй биелсэн. Үнэхээр Бурхны бичүүлсэн ном биш гэж үү? (2 Петр 1:21).

 

 БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

Библи танд ямар ач тустай вэ?

Энэ асуултын хариу Библийн ИСАИА 48:1718; 2 ТИМОТ 3:1617-д бий.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Сайн мэдээ үнэхээр Бурхнаас ирсэн үү?

Библийн мэдээнд итгэх ямар үндэс байдаг вэ?