Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал  |  2017 оны 3 сар 

Оршил үгийн жишээ

Оршил үгийн жишээ

«ХАРУУЛЫН ЦАМХАГ»

Асуулт: Бурхан танд нэгэн агуу бэлэг өгсөн. Таны бодлоор тэр нь юу байж болох вэ?

Библийн зүйл: Иох 3:16

Хэвлэл өгөхдөө: Бурхан бидний төлөө Хүүгээ яагаад үхүүлэхээр болсны учрыг энэ дугаарт тайлбарласан байгаа. Бас ийм агуу бэлэг өгсөн Бурханд яаж талархлаа илэрхийлэхийг заасан.

«БУРХНЫ ХААНЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?»

Асуулт: [Танилцуулгын нүүрийг үзүүлнэ]. Та энэ асуултад юу гэж хариулах вэ? Бурхны Хаанчлал хүний зүрхэнд байдаг зүйл үү? Зүгээр нэг хэллэг үү эсвэл тэнгэрт орших засгийн газар уу?

Библийн зүйл: Да 2:44; Ис 9:6

Хэвлэл өгөхдөө: Бурхны Хаанчлалын тухай мэдэж авбал танд ямар ашигтайг энэ танилцуулгад тайлбарласан.

ДУРСАХ ЦУГЛААНЫ УРИЛГА

Урилга өгөхдөө: Таныг маш чухал цуглаанд урих гэж ирлээ [Урилгаа өгнө]. Дөрөвдүгээр сарын 11-нд дэлхий дахинд олон сая хүн цуглаж Есүсийн нас барсныг дурсана. Тэр үеэр Библид үндэслэсэн илтгэл сонсоно. Есүс нас барсан нь танд ямар хамаатайг мэдэж аваарай. Цуглаан хаана, хэдэн цагт болохыг энэ урилгын дотор талд бичсэн байгаа. Таныг ирвэл их баярлана.

ОРШИЛ ҮГ ЗОХИОГООРОЙ

Өмнөх жишээг хараад оршил үг зохиогоорой