Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал  |  2016 оны 2 сар 

Оршил үгийн жишээ

Оршил үгийн жишээ

«ХАРУУЛЫН ЦАМХАГ»

Асуулт: Бүх хүн энэ зарчмыг баримталбал амьдрал ямар байх бол?

Библийн зүйл: Еф 4:25

Хэвлэл өгөхдөө: Бүх зүйлд үнэнч шударга байхыг Библи бидэнд уриалдаг. Өдөр бүр, хаана ч явсан үнэнч шударга байх ёстой. Энэ тухай «Харуулын цамхаг» сэтгүүлийн энэ дугаарт бичсэн.

«ХАРУУЛЫН ЦАМХАГ» (арын нүүр)

Асуулт: Энэ асуултын талаар таны саналыг сонсох гэсэн юм. [Эхний асуултыг уншина.] Өөр төрөлд очдог гэж үздэг хүн бий. Бас хүн үхээд яадаг ч үгүй гэж боддог хүн бий. Та юу гэж боддог вэ?

Библийн зүйл: Но 9:5

Хэвлэл өгөхдөө: Нас барагсдын талаар Библид өөр юу гэж байдгийг та энэ өгүүллээс уншаарай. Дараа уулзаад энэ сэдвээр ярилцья.

«БУРХАНД ДУУЛГАВАРТАЙ БАЙГТУН»

Асуулт: Та ийм газар амьдармаар байна уу? [2, 3-р хуудсан дахь зургийг үзүүлээд хариулахыг нь хүлээнэ.]

Библийн зүйл: Ие 29:11

Хэвлэл өгөхдөө: Бурханд дуулгавартай байна гэж яахыг хэлэх, бидэнд амласан сайхан амьдралыг үзэхийн тулд яах ёстойг энэ товхимолд тайлбарласан. [4, 5-р хуудсан дахийг ярилцана.]

ОРШИЛ ҮГ ЗОХИОГООРОЙ

Өмнөх жишээг хараад оршил үг зохиогоорой.