Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

Хэл сонгох монгол

Оршил үгийн жишээ

Оршил үгийн жишээ

ХАРУУЛЫН ЦАМХАГ

Асуулт: Бидэнд тайвшрах хэрэгтэй үе байдаг. Яаж тайвшрах вэ?

Библийн зүйл: 2 Ко 1:3, 4

Хэвлэл өгөхдөө: Бурхан биднийг хэрхэн тайвшруулдгийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн энэ дугаараас уншаарай.

ҮНЭНИЙГ ЗААГТУН

Асуулт: Хүн юунаас болж зовдог вэ? Бурхнаас уу? Өөр зүйлээс үү?

Библийн зүйл: Иов 34:10

Үнэн: Бурхан хүмүүст зовлон учруулдаггүй. Харин Диавол зовлон учруулдаг. Заримдаа хүмүүс өөрсдийн буруугаас болж зовдог. Эсвэл байх ёсгүй газраа цагаа ололгүй байж таардаг. Зовж зүдрэх цагт нь Бурхан хүнийг анхааран халамжилдаг. Бидэнд үнэхээр санаа тавьдаг.

«БИБЛИ СУДЛАХЫН УЧИР ЮУ ВЭ?» (Видео)

Асуулт: Бурхан дэлхийг захирдаг болов уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Библид юу гэж байдгийг мэдээд та гайхах байх. Танд богино хэмжээний видео үзүүлье. [Видео үзүүлнэ.]

Хэвлэл өгөхдөө: Энэ номын 11-р бүлэгт Бурхан зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг, зовлон зүдүүрийг арилгахын тулд юу хийх гэж байгааг тайлбарласан. [«Библийн сургаал» ном өгнө.]

ОРШИЛ ҮГ ЗОХИОГООРОЙ

Өмнөх жишээг хараад оршил үг зохиогоорой