Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховадаа дуулъя​—Шинэ дуунууд

 153-р дуу

Ямар гоё байдаг гээч!

Ямар гоё байдаг гээч!

Татаж авах

(Еврей 13:15)

  1. Ямар гоё байдаг гээч

    Ядартлаа дэлгэрүүлэх

    Үнэнийг хайдаг хүнийг олоход

    Хүчээ зарцуулах

    Хамаг чадахаа хийвэл

    Хайрт Бурхан маань тусалдаг

    Өөрийг нь эрж хайдаг хүнийг

    Ехова сайн мэддэг

    (ДАХИЛТ)

    Бид баяр хөөрөөр цалгиж байна

    Бүх дуу хоолойгоо танд өргөе

    Магтаалын тахилыг зөвхөн танд

    Мөнхийн мөнхөд өргөе

  2. Ямар гоё байдаг гээч

    Талархах сэтгэлтэй хүн

    Та бидний тунхаглаж буй

    Мэдээг хүлээн авахад

    Зарим хүн огт тоохгүй

    Зүгээ өөрчлөн явах нь ч бий

    Тэглээ ч бид Бурхнаа гэрчлэн

    Түүний нэрийг магтана

    (Дахилт)

    Бид баяр хөөрөөр цалгиж байна

    Бүх дуу хоолойгоо танд өргөе

    Магтаалын тахилыг зөвхөн танд

    Мөнхийн мөнхөд өргөе

  3.   Үнэхээр сайхан, тийм үү?

    Бурхны тусламжийг мэдрэх

    Үнэ хүндтэй үүрэг даалган

    Итгэл хүлээлгэхэд

    Зоригтой ч эелдэг ярьж

    Зөвийг заан, дэлгэрүүлцгээе

    Даруу хүнийг хайх ажил

    Дуусах цаг ойрхон байна

    (Дахилт)

    Бид баяр хөөрөөр цалгиж байна

    Бүх дуу хоолойгоо танд өргөе

    Магтаалын тахилыг зөвхөн танд

    Мөнхийн мөнхөд өргөе

(Бас Үйлс 13:48; 1 Тес. 2:4; 1 Тим. 1:11-ийг үзнэ үү).