Татаж авах

(1 Петр 2:9)

  1. Бурхны маань шинэ бүтээл бол

    Сүнсээр тослогдсон хөвгүүд

    Бурхан тэднийг нигүүлсэж

    Өөртөө үрчилж авчээ

    (ДАХИЛТ)

    Танд хайртай, дуулгавартай

    Тэд бол таны эзэмшил

    Сонгогдсон ард түмэн

    Нэрийг тань түмэн олонд магтана

  2. Тэд бол ариун үндэстэн

    Үнэнийг нарийн зөв заадаг

    Харанхуйгаас чөлөөлөн

    Бурхан тэднийг дууджээ

    (ДАХИЛТ)

    Танд хайртай, дуулгавартай

    Тэд бол таны эзэмшил

    Сонгогдсон ард түмэн

    Нэрийг тань түмэн олонд магтана

  3. Даалгавраа тууштай биелүүлж

    Тэд «өөр хоньдыг» цуглуулдаг

    Хурганд гуйвшгүй үнэнч байж

    Тушаалы нь биелүүлдэг

    (ДАХИЛТ)

    Танд хайртай, дуулгавартай

    Тэд бол таны эзэмшил

    Сонгогдсон ард түмэн

    Нэрийг тань түмэн олонд магтана

(Бас Ис 43:20б, 21; Мал. 3:17; Кол. 1:13-ыг үзнэ үү).