Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховадаа дуулъя​—Шинэ дуунууд

 142-р дуу

Бүх хүнд дэлгэрүүлцгээе

Бүх хүнд дэлгэрүүлцгээе

Татаж авах

(1 Тимот 2:4)

  1. Ехова хэнийг ч алаг үздэггүй

    Бүх хүнийг аврагдаасай гэж хүсдэг

    Бурхнаа дуурайн хэнийг ч гадуурхалгүй

    Халуун дотно сэтгэлээр угтацгаая

    (ДАХИЛТ)

    Угсаа гарлаар ялгалгүй

    Үзэмж төрхий нь харалгүй

    Үндэстэн болгонд Бурхнаа таниулъя

    Сэтгэлээсээ санаа тавьж

    Газар сайгүй дэлгэрүүлж

    Бурхны анд нөхөр болохыг уриалцгаая

  2. Зүрхний гүнийг хардаг бидний Бурхан

    Хөгшин залуу, баян ядуу хэний ч

    Хиргүй тунгалаг сэтгэлийнх нь сайхныг

    Хэзээ ямагт үнэ цэнтэй гэж үздэг

    (ДАХИЛТ)

    Угсаа гарлаар ялгалгүй

    Үзэмж төрхий нь харалгүй

    Үндэстэн болгонд Бурхнаа таниулъя

    Сэтгэлээсээ санаа тавьж

    Газар сайгүй дэлгэрүүлж

    Бурхны анд нөхөр болохыг уриалцгаая

  3. Амийн эх булаг Ехова, бүх хүнд

    Аюулт замаасаа гарахыг уриалдаг

    Агуу санаа зорилгы нь мэддэг бид

    Авралд хүргэх сайн мэдээг тунхаглая

    (ДАХИЛТ)

    Угсаа гарлаар ялгалгүй

    Үзэмж төрхий нь харалгүй

    Үндэстэн болгонд Бурхнаа таниулъя

    Сэтгэлээсээ санаа тавьж

    Газар сайгүй дэлгэрүүлж

    Бурхны анд нөхөр болохыг уриалцгаая

(Бас Иох. 12:32; Үйлс 10:34; 1 Тим. 4:10; Тит 2:11-ийг үзнэ үү).