Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховадаа дуулъя​—Шинэ дуунууд

 141-р дуу

Амар тайвныг эрхэмлэдэг хүнийг хайцгаая

Амар тайвныг эрхэмлэдэг хүнийг хайцгаая

Татаж авах

(Лук 10:6)

  1. Сайн мэдээг Есүс газар бүрд хүргэж

    Аагим халуун, тоос шороотойд

    Ажрахгүй хол замыг туулсан

    Үүр цайхаас үдшийн бүрэнхий хүртэл

    Үлгэр дуурайл үлдээн бүгдэд

    хайраа харуулсан

    Ирээдүй сайхан болно гэж

    Итгэл найдварын сайн мэдээг

    Идэвх зүтгэл гарган хүн бүрд тунхаглая

    (ДАХИЛТ)

    Аврагч Бурхан

    Чин сэтгэлтэй хүнийг хайрладаг

    Амар тайвныг

    Эрхэмд үздэг хүнийг эрж олцгооё

    Газар сайгүй

    Хайж явна бид

  2. Цаг хугацаа хэнийг ч хэзээ ч хүлээхгүй

    Ганц хүнийг ч болов аврах гэж

    Сэтгэл гарган хүчээ дайчилъя

    Хайрлан өрөвдөж үнэнийг ойлгуулбал

    Хүнд бэрхийг туулсан хүн ч тэнхэрч

    жаргалыг олно

    Бүх хот тосгон суурингаар явж

    Бурхныг хайрлах хүнийг олбол

    Баяр хөөр болж урам зориг бадарна

    (ДАХИЛТ)

    Аврагч Бурхан

    Чин сэтгэлтэй хүнийг хайрладаг

    Амар тайвныг

    Эрхэмд үздэг хүнийг эрж олцгооё

    Газар сайгүй

    Хайж явна бид

(Бас Ис. 52:7; Мат. 28:19, 20; Лук 8:1; Ром 10:10-ыг үзнэ үү).