Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховадаа дуулъя​—Шинэ дуунууд

 140-р дуу

Эхлэгчийн амьдрал

Эхлэгчийн амьдрал

Татаж авах

(Номлогчийн үгс 11:6)

  1. Ургах нарны гэрэлд нэгэн өдрийг угтаж

    Урам зоригтой ухаалаг ярихыг

    хүсэн залбирдаг

    Эргэн тойрны хүмүүст баяр хөөр бэлэглэж

    Элгэмсэг дотно байж,

    дэлгэрүүлэхээс хэзээ ч халшрахгүй

    (ДАХИЛТ)

    Энэ бол миний амьдрал

    Еховад бүхнээ өгч

    Хэзээ ямагт хүслий нь биелүүлнэ

    Халуун хүйтнийг тэсэж

    Шантрахгүй үйлчилсээр

    Еховаг хайрладгаа өдөр бүр харуулна

  2. Жаргах нарны туяанд, нэгэн өдрийг үдэж

    Аз жаргал эрч хүчийг өгсөн

    Еховадаа залбирдаг

    Халамжтай Бурхандаа хамаг бүхнээ зориулж

    Хувиршгүй хайр энэрэлд талархан

    сэтгэл дүүрэн явна

    (ДАХИЛТ)

    Энэ бол миний амьдрал

    Еховад бүхнээ өгч

    Хэзээ ямагт хүслий нь биелүүлнэ

    Халуун хүйтнийг тэсэж

    Шантрахгүй үйлчилсээр

    Еховаг хайрладгаа өдөр бүр харуулна

(Бас Иош. 24:15; Дуу. 92:2; Ром 14:8-ыг үзнэ үү).