Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховадаа дуулъя​—Шинэ дуунууд

 138-р дуу

Таны нэр бол Ехова

Таны нэр бол Ехова

Татаж авах

(Дуулал 83:1)

  1. Тэнгэр газрыг Бүтээгч

    Таны нэр бол Ехова

    Цорын ганц жинхэнэ Бурхан

    Тандаа магтаал өргөе

    Гэрчээ болгон сонгоод

    Ховорхон завшаан өгчээ

    Хорвоод хосгүй алдрыг тань

    Хотол олонд дуулгая

    (ДАХИЛТ)

    Ехова, Ехова

    Хамгийн Агуу Бурхан

    Таны нэрийг мөнхийн мөнхөд

    Магтан алдаршуулъя

    Та бол орчлонт ертөнцөд ганц

    Төгс төгөлдөр Бурхан

    Ехова, Ехова

    Зөвхөн таныгаа би шүтнэ

  2. Сүр хүчит таныхаа

    Хүсэл тааллыг биелүүлэхэд

    Боломжгүй юм гэж байхгүй

    Юунаас ч бид шантрахгүй

    Хүндтэй үүрэг өгсөнд

    Өр зүрхнээсээ талархъя

    Таны ард түмэнд нэгдэх

    Юутай их завшаан бэ!

    (ДАХИЛТ)

    Ехова, Ехова

    Хамгийн Агуу Бурхан

    Таны нэрийг мөнхийн мөнхөд

    Магтан алдаршуулъя

    Та бол орчлонт ертөнцөд ганц

    Төгс төгөлдөр Бурхан

    Ехова, Ехова

    Зөвхөн таныгаа би шүтнэ

(Бас Ш.дэд 6:14; Дуу. 72:19; Ис. 42:8-ыг үзнэ үү).