Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Хувийн мэдээллийг хамгаалах, хэрэглэх ба күүки хэрэглээний бодлого

Хувийн мэдээллийг хамгаалах, хэрэглэх ба күүки хэрэглээний бодлого

Еховагийн Гэрчүүдийн байгууллага хувийн мэдээллээ нууцлах гэсэн хувь хүний эрхийг хүндэтгэдэг. Манай байгууллагын дэлхий дахинд хэрэгжүүлдэг Мэдээлэл хамгаалах бодлогын тухай уншъя гэвэл энд дарна уу.

Мэдээлэл хамгаалах бодлого нь Еховагийн Гэрчүүдийн байгууллага хүний хувийн мэдээллийг яаж хэрэглэдгийг тайлбарладаг. Энэ вэб саит дээр хэрэгжүүлдэг дэлгэрэнгүй зарчмыг доор тайлбарласан байгаа.

Энэ вэб саитыг Нью-Йорк дахь Watchtower Bible and Tract Society of New York, Inc. (цаашид «Watchtower» гэх) гэдэг ашгийн бус корпорац эзэмшдэг бөгөөд уг корпорац Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа болон Библийн боловсрол олгох ажлыг дэмждэг. Энэ вэб саитын зарим сервер нь АНУ-д байдаг.

Хувийн мэдээлэл

Энэ вэб саитад таны илгээсэн хувийн мэдээллийг зөвхөн илгээхэд заасан зорилгоор л хэрэглэнэ.

Бид хүссэн үйлчилгээг тань үзүүлэхийн тулд танд урьдчилан мэдэгдсэн тохиолдол, зохих хуулийн шаардлагыг биелүүлэх, хууль хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэх, луйврын үйл ажиллагаа болон техникийн гэмтлийг илрүүлэн арилгах юм уу аюулгүй байдлыг хангахын тулд хувийн мэдээллийг дамжуулах хэрэгтэй гэж үзсэн тохиолдлоос бусад тохиолдолд таны хувийн мэдээллийг бусдад өгдөггүй. Энэ вэб саитыг хэрэглэж байгаа тань зөвхөн дээр дурдсан зорилгоор таны хувийн мэдээллийг бусдад өгөхийг та зөвшөөрч байна гэсэн үг. Таны илгээсэн ямар ч хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд худалдах, арилжих юм уу бусдад ашиглуулахгүй.

Гуравдагч байгууллага. Онлайн маягт бөглөх гэх зэргийн зарим үйлчилгээ үзүүлдэг гуравдагч байгууллагын вэб саит руу холбогдох холбоос зарим хуудсанд байдаг. Харагдах байдал болон хаяг өөр учраас гуравдагч байгууллагын вэб саитад холбогдсон гэдгийг та шууд анзаарна. Бид гуравдагч байгууллагыг сонгохдоо мөн түүнээс хойш үе үе тухайн байгууллагын хувийн мэдээлэл хамгаалах бодлогыг шалгаж бидний хэрэгжүүлдэг бодлоготой тэнцэхээр зарчим дагаж байгааг магадалдаг. Ямар нэгэн гуравдагч байгууллагын бодлогын талаар асуулт гарвал тухайн байгууллагын вэб саитад буй бодлогыг нь үзнэ үү.

Аюулгүй байдал

Бид таны хувийн мэдээллийг хамгаалахыг чухалд үздэг. Таныг хувийн мэдээллээ илгээхэд бид Transport Layer Security (TLS) гэх зэргийн түлхүүрт нууцлалаар мэдээллийг тань хамгаалдаг. Бид компьютерын системийг тусгаарлан байрлуулж, электрон хэлбэрээр, бас шат дараалсан хамгаалах арга хэмжээ авч таны илгээсэн мэдээллийг найдвартай хамгаалдаг.

Аккаунт

Энэ вэб саитад аккаунт үүсгэхдээ таны оруулсан и-мэйл хаягийг аккаунттай холбоотой асуудлыг шийдэхийн тулд тантай холбоо барихад хэрэглэнэ. Жишээлбэл та хэрэглэгчийн нэр юм уу нууц үгээ мартсан эсвэл нэвтрэхэд тусламж хүссэн бол хэрэглэгчийн мэдээлэлд таны оруулсан и-мэйл хаягаар холбоо барьж тусламж үзүүлнэ.

Хандив

Таныг интернэт дээр мөнгөн хандив өргөхөд бид таны нэр болон холбогдох мэдээллийг авдаг. Кредит картаар өгч буй хандивыг хүлээн авахдаа аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээлэл хамгаалах талаар дэлхий дахинд итгэл хүлээсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын онлайн төлөлтийн системийг хэрэглэдэг. Бид тухайн төлөлтийн системд таны оруулсан кредит картны мэдээлэл, банкны аккаунтын дугаар юм уу аккаунттай холбоотой өөр мэдээллийг хадгалахгүй бөгөөд тэдгээр мэдээллийг үзэх эрхийг эзэмшдэггүй. Хандив авсан тухай мэдээллийг дор хаяж 10 жил хадгалдаг. Үүнд, хандивласан огноо, мөнгөний хэмжээ, хандивласан арга ордог. Ингэснээр бид тайлан тооцооны ажлын стандартыг мөрдөж, энэ хугацаанд таны асуусан асуултад хариулах боломжтой байх юм. Нэмэлт хандив авахын тулд холбоо барихгүй.

Бусад мэдээлэл

Хандив өргөх юм уу аккаунт үүсгэхээс бусад үед ч нэр, хаяг, утасны дугаар гэх мэтийн хувийн мэдээллээ илгээх тохиолдол гарч мэднэ (жишээ нь, Библийн үнэ төлбөргүй хичээл заалгахын тулд). Бид зөвхөн таны илгээхэд заасан зорилгоор, шаардагдах хугацаанд л уг мэдээллийг бүртгэж, хадгалж, хэрэглэнэ.

Күүки болон төстэй техник технологи

Таныг энэ вэб саитад зочлоход зарим мэдээлэл автоматаар бүртгэгдэнэ. Энэ бүртгэлийн ажилд «күүки», «web beacons» гэх мэтийн техник хэрэглэдэг. Энэ хуудсанд гардаг күүки гэдэг үг өргөн утгатай бөгөөд үүнд «local storage» гэх мэтийн техник бас ордог.

Күүки. Бусад ихэнх вэб саиттай адилаар таныг энэ вэб саитад зочлоход таны гар утас, таблет, компьютерт «күүки» гэдэг бага хэмжээний дата хадгалагдана. Янз бүрийн үүрэгтэй олон төрлийн күүки байдаг бөгөөд ер нь тухайн вэб саитаар илүү тухтай аялахад тань тустай. Бид күүкигийн тусламжаар манай саитад анх зочилсон эсэхийг тань мэддэг. Мөн энэ вэб саитад таны хийсэн тохиргоог хадгалдаг. Жишээ нь, таны сонгосон хэл хадгалагдаж, дараа зочлоход тань тухайн хэлээр вэб саит харагдана. Бид зар сурталчилгааны төлөө күүки хэрэглэдэггүй.

Энэ вэб саитад дараах гурван төрлийн күүкиг хэрэглэдэг:

  1. Зайлшгүй хэрэгтэй күүки—Энэ вэб саитад нэвтрэх юм уу маягт илгээх гэх мэтийн зарим үйлчилгээ авахын тулд заавал хэрэгтэй. Энэ төрлийн күүки хэрэглэхгүй бол хандив өргөх гэх мэтийн үйлчилгээ авах боломжгүй. Browser session дээр таны хүссэн үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэдэг күүки бас үүнд ордог. Энэ төрлийн күүки маркетингийн төлөө хэрэглэх мэдээлэл юм уу таныг өмнө ямар саитад зочилсон гэх зэргийн мэдээллийг бүртгэдэггүй.

  2. Үйлчилгээний күүки—Энэ вэб саит дээрх таны хэрэглэгчийн нэр, сонгосон хэл, амьдардаг газар гэх мэтийн мэдээллийг бүртгэдэг бөгөөд таныг манай вэб саитаар илүү тухтай аялахад тусалдаг.

  3. Анализ күүки—Хэрэглэгчид манай вэб саитад хэдэн удаа зочилсон, дунджаар хэдий хугацаанд хэрэглэсэн гэх зэргийн хүмүүсийн хэрэглээтэй холбоотой мэдээллийг бүртгэдэг. Эдгээр мэдээллийг зөвхөн вэб саитын үйлчилгээг сайжруулах зорилгоор л хэрэглэнэ.

Манай вэб саитын дотоод күүки гэж байхад өөр домэйноос тавьсан гуравдагч күүки гэж байдаг. Манай вэб саитад Google reCAPTCHA-тэй холбоотой гуравдагч күүкигээс бусад нь бүгд дотоод күүки юм. Хэрэглэгчийг хүн үү, робот уу гэдгийг шалгаж спамаас хамгаалахын тулд Google reCAPTCHA-г хэрэглэдэг. Гүүглийн хувийн мэдээлэл хамгаалах бодлогыг дараах хуудаснаас үзнэ үү: https://www.google.com/intl/en/policies/privacy/.

Web Beacons. Энэ вэб саитын зарим хуудсанд web beacons гэдэг бага хэмжээний цахим фаил байдаг. Үүгээр хэрэглэгчийг хэзээ манай саитад зочилсон гэх мэтийн мэдээллийг тэмдэглэдэг. Мөн энэ вэб саитыг хэрэглэсэн түүхийг тэмдэглэж вэб саитын үйл ажиллагааг хянахын тулд ашигладаг.

IP хаяг хэрэглэх. IP хаяг гэдэг нь интернэт дээр таны компьютерыг таниулдаг тоон хаяг юм. Бид зөвхөн хэрэглэгчийн хэрэглээг мэдэж, асуудлыг илрүүлж, үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах зорилгоор л таны IP хаяг болон браузерын төрөл гэсэн мэдээллийг хэрэглэдэг.

Таны сонголт. Ихэнх браузерт күүки хэрэглэхгүй байх, күүки хадгалахаас өмнө хэрэглэгчид мэдэгдэх гэсэн тохиргоо байдаг. Тохируулах аргыг мэдье гэвэл хэрэглэж буй браузерынхаа зааврыг үзнэ үү. Гэхдээ күүки хэрэглэхгүй бол энэ вэб саитын материалыг бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

Актив скриптинг буюу Жава скрипт

Скриптингийг саитын үйлчилгээг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Энэ технологийн тусламжаар манай саит танд мэдээллийг хурдан хүргэнэ. Манай саит скриптингийг ашиглан таны компьютерт программ суулгах юм уу мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулдаггүй.

Энэ саитын зарим материалыг үзэхийн тулд браузер дээрээ Актив скриптинг буюу Жава скриптийг идэвхжүүлсэн байх ёстой. Ихэнх браузер үүнийг идэвхжүүлэх эсэхээ зочилсон саит бүрд сонгох боломж олгодог. Скриптингийг зарим нэг саитад идэвхжүүлэх аргыг мэдье гэвэл браузерынхаа тусламж хэсгийг үзнэ үү.

Таны эрх

Энэ вэб саит дээр хэвлэл, видео, аудио материалыг татаж авах гэх мэтийн бүх үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг. Та манай вэб саитыг хэрэглэхийн тулд аккаунт үүсгэх, хандив өргөх, хувийн мэдээлэл илгээх шаардлагагүй. Гэхдээ та аккаунт үүсгэх, хандив өргөх юм уу Библийн үнэ төлбөргүй хичээлийн маягт бөглөхөөр өөрөө шийдэж хувийн мэдээллээ илгээсэн бол энэхүү Хувийн мэдээлэл хамгаалах ба күүки хэрэглээний бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Мөн АНУ-д байдаг серверт мэдээлэл хадгалахыг, хэрэгтэй үед Watchtower байгууллага болон Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг дэмждэг олон улсын байгууллага таны хүссэн үйлчилгээг үзүүлэхийн тулд хувийн мэдээллийг тань бүртгэх, боловсруулах, дамжуулах, хадгалахыг зөвшөөрч байна гэсэн үг. Мэдээлэл хаана бүртгэгдэх нь вэб саит дээр таны юу хийснээс шалтгаалан өөр өөр байдаг. Жишээ нь, нэг улс дахь хуулийн этгээдэд хандив өргөсөн бол таны нэр болон холбогдох мэдээлэл тухайн хуулийн этгээдэд бүртгэгдэж, та хандив өргөх явцдаа хуулийн этгээдийн нэрийг мэдэх боломжтой. Хэрвээ та Библийн хичээлийн маягт бөглөсөн бол уг хүсэлтийг биелүүлэхийн тулд таны нэр болон холбогдох мэдээлэл Еховагийн Гэрчүүдийн салбарт бүртгэгдэнэ.

Аккаунт үүсгэх, хандив өргөх эсвэл хувийн мэдээлэл шаардагддаг бусад үйлчилгээ авахдаа хувийн мэдээллээ илгээхгүй бол бид таны хүсэлтийг биелүүлэх боломжгүй.

Хэрвээ энэхүү Хувийн мэдээллийг хамгаалах, хэрэглэх ба күүки хэрэглээний бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсаар мэдэгдэнэ. Ингэснээр ямар мэдээлэл бүртгэж яаж хэрэглэдгийг маань та үргэлж мэдэж байх юм.

Хуулийн дагуу та хувийн мэдээллийнхээ талаар өөр нэмэлт эрхтэй байж болох юм. Үүнд манай вэб саитаар дамжуулан илгээсэн мэдээллээ үзэх, засах, устгах эрх орно. Таны амьдарч буй улс ийм эрх олгодог бол энэ холбоосноос холбогдох мэдээллийг үзэх боломжтой. Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт тань хандивтай хамаатай бол хүлээн авагчид хандана уу. Хүлээн авагчийн мэдээлэл хандив өргөх явцад танд харагдсан бөгөөд хандив өргөсөн баримтад бичигдсэн байдаг.