Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW.ORG ВЭБ САЙТ

Хэвлэл хайх

Хэвлэл хайх

Хэдэн зуун электрон хэвлэл, аудио болон видео бичлэг ХЭВЛЭЛ гэсэн хэсэгт бий. Сонирхсон хэвлэлээ доорх аргаар хайгаарай.

  • Хэвлэлийг гарчгаар нь хайх

  • Сэтгүүлийг дугаараар нь хайх

  • Ямар форматаар байгааг харуулах

  • Агуулгыг нь бичиж хайх

Хэвлэлийг гарчгаар нь хайх

Та хайж буй хэвлэлийнхээ гарчиг, эсвэл гарчгийн хэдэн үгийг мэддэг бол доорх аргаар хайвал хурдан олно.

ХЭВЛЭЛ > НОМ ТОВХИМОЛ гэсэн хэсэг рүү орно.

  • Бүгд гэсэн хэсэгт дарж жагсаалтыг гаргаад хайж буй хэвлэлийнхээ нэрийг бичнэ. Жишээ нь, та «Библийн сургаал» номыг хайж байгаа бол «сургаал» гэж бичнэ гэсэн үг. «Сургаал» гэсэн үг гарчигт нь орсон хэвлэлүүд жагсаалтад гарна. Тэндээс хайж байгаа хэвлэлээ сонгоорой.

  • Тэгээд Хайх гэсэн товчийг дарна уу.

Сэтгүүлийг дугаараар нь хайх

ХЭВЛЭЛ > СЭТГҮҮЛ гэсэн хэсэг рүү орно.

Эхлээд дэлгэц дээр «Сэрцгээ!» болон «Харуулын Цамхаг» (Нийтэд зориулсан хувилбар) сэтгүүлийн сүүлийн дөрвөн дугаар гарна. Мөн «Харуулын Цамхаг» сэтгүүлийн судлах болон хялбаршуулсан хувилбар сүүлийн найман дугаар гарч ирнэ. (Зарим хэлээр эдгээр бүх дугаар байдаггүй). Сэтгүүлийн аль нэг дугаарыг хайж байгаа бол доорх зааврыг мөрдөнө үү.

  • Сэтгүүлийнхээ төрлийг сонгоод доош цуван гарч ирэх жагсаалтаас оныг нь дарна.

  • Тэгээд Хайх гэсэн товчийг дарна уу.

Ямар ямар форматаар байгааг харуулах

Хэвлэлийг жагсааж эсвэл эгнүүлж харах боломжтой.

Эгнүүлж харуулах гэсэн нь хураангуй харуулдаг бөгөөд бүх юм харагдахгүй.

Эгнүүлж харуулах гэсэн нь хэвлэлийн нүүр хуудас, татаж авах тэмдэг, мөн бүх хэвлэлийн гарчгийг харуулдаг. Татаж авах тэмдэг дээгүүр күрсороо явуулбал (ухаалаг утас юм уу таблетэн дээр товшвол) ямар ямар форматаар байгаа нь харагдана (дижитал эсвэл аудио).

Жагсааж харуулах гэдгийг дарж харагдах байдлыг өөрчилж болно

Жагсааж харуулах гэдгийг дарвал хэвлэл бүрийг ямар ямар форматаар байгааг нь харуулна.

Зарим хэвлэл том үсгээр бичсэн гэх зэрэг өөр өөр хувилбартай байдаг. Хэвлэлийн формат (жишээ нь PDF) ямар ямар төрлөөр байгааг харуулсан жижиг цонх гарч ирнэ. Тэгээд татахыг хүссэн төрлийнхөө холбоосыг дарна уу.

Агуулгыг нь бичиж хайх

Хэрэв хэвлэлийг онлайнаар унших боломжтой бол Саитын хайлт гэсэн хэсэгт үг эсвэл холбоо үгийг бичиж өгүүлэл, бүлгийг олох боломжтой.

Хайх гэснийг дарна уу. Бичих зайнд хайж байгаа үг, өгүүлбэрээ бичээд Хайх гэсэн товчийг дарна. Хайж байгаа хэвлэлд тань гардаг зарим нэг үгийг мэдэж байвал тэдгээрийг бас бичээрэй. Тэгвэл таны хайж байгаа өгүүлэл эсвэл гарчгийг хайлтын дүнд гарч ирэх жагсаалтын эхэн хэсэгт гаргана.

Дараах аргаар хайвал илүү хялбар байх болно:

  • Дэлгэрэнгүй хайх эсвэл Дэлгэрэнгүй сонголт гэснийг дарах.

  • Төрөл гэсний доорх Хэвлэл гэдгийг тэмдэглэнэ.

  • Тэгээд Хайх гэсэн товчийг дарна.