Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW.ORG ВЭБ САИТ

Материалыг өөр хэлээр хайх

Материалыг өөр хэлээр хайх

Хэрэв та хэл сурч байгаа бол эсвэл гадаад хэлээр ярьдаг хүнд jw.org дээрх мэдээллийг хуваалцмаар байгаа бол сонирхсон хэлээ хайхдаа доорх гурван аргын нэгийг хэрэглээрэй.

  • Саитын хэлийг солих

  • Вэб хуудсаа өөр хэлээр гаргах

  • Өөр хэлээр хэвлэл хайх

Саитын хэлийг солих

Хэл сонгох товчийг дарвал jw.org саит дахь бүх хэл гарна.

Бүх хэлний зүүн талд дараах тэмдгүүдийн нэг нь гарна:

  • Вэб хуудас бүхлээрээ эсвэл зарим нэг мэдээлэл нь тухайн хэлээр орчуулагдсан байх ба хэлний нэрийг дарвал саит тэр хэлээр гарна.

  • Ийм тэмдэг байгаа хэлээр саит орчуулагдаагүй ч хэвлэл татаж авах боломжтой. Хэлний нэрийг дарж татаж авах боломжтой хэвлэлүүдийг хараарай.

  • Ийм тэмдэг нь дохионы хэлийг заадаг.

    jw.org-ийн зарим хэсэг тухайн дохионы хэлээр орчуулагдсан бол саитын хэл тэр дохионы хэлээр гарах болно.

    Хэрэв таны сонгосон дохионы хэлээр jw.org саит орчуулагдаагүй бол тухайн дохионы хэлээр гарсан хэвлэлийн жагсаалт гарч ирнэ.

Хэлний жагсаалтад хэдэн зуун хэл байгаа болохоор дараах аргуудын аль нэгийг туршиж үзвэл хайж буй хэлээ хурдан олно.

  • Дуртай хэлээ сонгох: Сүүлд таны үзсэн дөрвөн хэл жагсаалтын хамгийн дээд талд гарна.

  • Хэлнийхээ нэрийг бичих: Өөрийн хэлээр эсвэл тухайн хэлээр хайж байгаа хэлнийхээ нэршлийг юм уу хэдэн үсгийг нь бичээрэй. Жишээ нь, таны саит англи хэлээр гарч байлаа гэхэд түүнийг Герман хэлээр солихын тулд “German” эсвэл “Deutsch” гэж бичнэ. Таныг үсэг бичиж эхлэхэд тэр үсгүүд орсон хэлүүд үлдэнэ.

Вэб хуудсаа өөр хэлээр гаргах

Арга 1: Хэл сонгох гэсэн хэсэгтэй хуудсууд уруу орвол энэ аргыг хэрэглээрэй.

Өөрийн уншмаар байгаа эсвэл бусадтай хуваалцахыг хүссэн өгүүллээ сонгоорой. Дараа нь, тухайн өгүүллийг өөр ямар хэлээр хармаар байгаагаа Хэл сонгох гэсэн хэсгээс сонгоорой. (Хэрэв таны хайж буй хэл, Хэл сонгох гэсэн хэсэгт байхгүй бол, энэ нь тэр өгүүллийг таны хайсан хэл дээр одоохондоо гараагүй болохыг харуулна.)

Зөвлөгөө: Хэл сонгох хэсэгт, хэлний нэрийн зүүн талд чихэвчний зураг байвал тухайн өгүүллийн сонсох хувилбар таны сонгосон хэлээр байгаа гэсэн үг.

Хэл сонгох хэсгийг ашиглан өөр хэлээр өгүүлэл уншиж байгаа бол зөвхөн тухайн өгүүлэл таны сонгосон хэлээр харагдана. Харин саитын бусад хэсэг эх хэлээр тань харагдана.

Арга 2: Хэрэв таны уншиж буй өгүүллийн буланд Хэл сонгох гэсэн хэсэг байхгүй бол Хэл сонгох товчийг дарж сонирхсон хэлнийхээ саит руу ороорой. Таны уншиж буй өгүүлэл сонгосон хэлээр тань байвал шууд гарч ирнэ. Байхгүй бол тухайн хэлээрх нүүр хуудас гарч ирнэ.

Өөр хэлээр хэвлэл хайх

ХЭВЛЭЛ > СОНИРХУУЛЖ БУЙ ХЭВЛЭЛ гэж орно. Хэлний жагсаалтаас сонирхсон хэлээ сонгоод Хайх товчийг дарна.

Сонирхсон хэлээ хурдан олохын тулд дараах аргуудын аль нэгийг туршиж үзээрэй:

  • Дуртай хэлээ сонгох: Сүүлд таны үзсэн дөрвөн хэл жагсаалтын хамгийн дээд талд гарна.

  • Хэлнийхээ нэрийг бичих: Өөрийн хэлээр эсвэл тухайн хэлээр хайж байгаа хэлнийхээ нэршлийг юм уу хэдэн үсгийг нь бичиж болно. Жишээ нь, таны саит англи хэлээр гарч байлаа гэхэд Герман хэлээр хэвлэл хайх бол “German” эсвэл “Deutsch” гэж бичиж болно. Таныг үсэг бичиж эхлэхэд тэр үсгүүд орсон хэлүүд үлдэнэ.

Хэрэв таны сонгосон хэлээр олон хэвлэл байдаг бол СОНИРХУУЛЖ БУЙ ХЭВЛЭЛ гэсэн рүү орвол цөөн тооны хэвлэл гарна. Сонгосон хэлээрээ илүү олон хэвлэл хайхаар бол хэвлэлийн төрлүүдийг харуулдаг хэсгээс (Жишээ нь, НОМ, ТОВХИМОЛ эсвэл СЭТГҮҮЛ) тухайн төрлийн хэвлэлүүдийг хараарай.

Хэрэв таны сонгосон хэлээр тухайн төрлийн хэвлэл байхгүй бол, байгаа хэвлэлийн төрлүүд рүү холбох холбоосуудыг хуудас харуулна.