Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW.ORG ВЭБ САИТ

Дохионы хэлээрх материал хайх нь

Дохионы хэлээрх материал хайх нь

Дохионы хэлний ихэнх материал видео хэлбэрээр байдаг. Зарим дохионы хэлээр jw.org саитын нүүр хуудсыг, мөн саитын зарим хэсгийг орчуулсан байдаг. Заримаар нь саит одоохондоо орчуулагдаагүй боловч видео ном, сэтгүүл болон бусад хэвлэл ХЭВЛЭЛ гэсэн хэсэгт байдаг.

Дохионы хэлээр материал хайхдаа дараах аргыг хэрэглээрэй:

  • Дохионы хэл сонгох

  • ХЭВЛЭЛ гэсэн хэсэг рүү орох

  • Дохионы хэлээрх JW Library аппликейшн ашиглах

Дохионы хэл сонгох

  • Арга 1: Хэл сонгох товчийг дарж jw.org саит дахь бүх хэлийг гаргана.

  • Зөвхөн дохионы хэлний жагсаалтыг харахын тулд Зөвхөн дохионы хэлийг харуулах гэсний хажууд буй нүдэн дээр дарна.

    Мөн бичгийн мөрөнд хайх гэж буй дохионы хэлнийхээ нэрийг бичээрэй. Таныг үсэг бичиж эхлэхэд тэр үсгүүд орсон хэлүүд үлдэнэ.

  • Арга 2: Нүүр хуудсанд буй «Дохионы хэлээрх видео үзэх» гэсэн холбоосыг дараарай. Хэлний жагсаалтаас дохионы хэлээ сонгоно.

Таны сонгосон дохионы хэлээр саит орчуулагдсан бол саит тэр дохионы хэлээр гарах болно.

Дохионы хэлээрх саитын цэс бүр нь зурагтай байдаг учир аль нь юу болохыг амархан таньж чаддаг. Зураг болгон нь саитын хэсгүүдийг тогтооход тусалдаг.

ХЭВЛЭЛ гэж орвол цэсэн дэх зарим нэр томьёо ярианы хэлнийхээс өөр байх нь бий. Тухайлбал, ХӨГЖИМ гэдгийг дохионы хэлний саитууд дээр ДУУНУУД гэсэн байдаг.

Хайж буй материалаа олохын тулд цэс ашиглаарай. Дохионы хэлээрх видео тоглуулах юм уу татаж аваарай.

ХЭВЛЭЛ гэсэн хэсэг рүү орох

ХЭВЛЭЛ > СОНИРХУУЛЖ БУЙ ХЭВЛЭЛ гэж орно.

Жагсаалтаас сонирхсон хэлээ сонгоорой. Хэлний жагсаалтад хэдэн зуун хэл байгаа болохоор жагсаалт дээр дараад хэлнийхээ нэрийг бичвэл хайж буй хэлээ хурдан олно. Таныг үсэг бичиж эхлэхэд тэр үсгүүд орсон хэлүүд үлдэнэ.

Хэрэв таны сонгосон дохионы хэлээр цөөн тооны хэвлэл байдаг бол СОНИРХУУЛЖ БУЙ ХЭВЛЭЛ гэсэн хуудсанд бүх хэвлэл гарна. Харин тухайн дохионы хэлээр олон хэвлэл байдаг бол СОНИРХУУЛЖ БУЙ ХЭВЛЭЛ гэсэн хуудсанд цөөн тооны хэвлэл гарна. Дохионы хэлээр гарсан хэвлэл үзэхийн тулд хэвлэлийн төрлүүдийг харуулдаг хэсгээс (Жишээ нь, БИБЛИ, НОМ, ТОВХИМОЛ эсвэл СЭТГҮҮЛ) тухайн төрлийн хэвлэлүүдийг хараарай.

Дохионы хэлээрх JW Library аппликейшн ашиглах

Хэрвээ:

  • та дохионы хэлээрх видео их ашигладаг бол

  • интернэтгүй үед, та гар утсандаа татаж авсан видеонуудаа үздэг бол

  • таны ярьдаг дохионы хэлээр энэ аппликэйшн байдаг бол дохионы хэлний JW Library аппликэйшн ашиглах нь их ач тустай.

Илүү дэлгэрэнгүйг дохионы хэлний JW Library туслах хуудас руу холбох холбоос дээр дарж үзээрэй.