Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW.ORG ВЭБ САИТ

Гар утас, таблетаар JW.ORG руу орох

Гар утас, таблетаар JW.ORG руу орох

Бүх вэб хуудас болон нийтлэлийг компьютер, ухаалаг утас, таблетын дэлгэцээр харж болдог. Гэхдээ жижиг дэлгэцтэй гар утас, таблет дээр цэс болон дэлгэц арай өөрөөр гарна. Дараах зөвлөгөө jw.org саитаас хэрэгтэй мэдээллээ олж авахад тань тус болно.

  • Утас болон таблетаасаа саитын хуудсууд руу орох цэсийг ашиглах

  • Хэвлэлийн өгүүлэл, бүлэг рүү орох

  • Онлаин Библи рүү орох

  • Өгүүллийн сонсдог хувилбарыг сонсох

Утас болон таблетаасаа саитын хуудсууд руу орох цэсийг ашиглах

Жирийн хэмжээтэй компьютерын дэлгэцээр үндсэн цэс дэлгэцийн дээд хэсэгт хөндлөн байдлаар, дэд цэс нь дэлгэцийн зүүн талд босоо байдлаар харагддаг.

Харин жижиг дэлгэцтэй гар утас, таблет дээр бүх цэс нь босоо байдлаар харагддаг. Цэс ашиглахгүй удвал цэс харагдахаа болино.

  • Цэсийг хаах юм уу гаргахдаа Цэс товчийг дараарай. Үзмээр байгаа хэсгийнхээ нэр дээр дарж тухайн зүйлээ үзэж болно.

  • Тухайн хэсгийнхээ дэд цэсийг харахын тулд Жагсаалтыг дэлгэрэнгүй үзүүлэх сумыг дараарай. Цэс дотроос үзмээр байгаа зүйлийнхээ нэр дээр дарж тухайн зүйлээ үзэж болно.

  • Тухайн хэсгийн дэд цэсийг хаахдаа Жагсаалтыг хаах сумыг дарна.

  • Нүүр хуудас руугаа буцахын тулд JW.ORG товч дээр дарна.

  • Өөр ямар хэлээр үзэж болохыг харахдаа Хэл сонгох товч дээр дарна.

  • Саит дотроо хайлт хийхдээ Хайх товчийг дарна.

Хэвлэлийн өгүүлэл, бүлэг рүү орох

Жирийн хэмжээтэй компьютерын дэлгэцээр ямар нэг хэвлэлийн өгүүлэл юм уу бүлэг уншиж байхад гарчиг нь харагддаг. Харин жижиг дэлгэцтэй гар утас, таблет дээр гарчиг нь харагддаггүй.

  • Жагсаалтыг харуулах товчийг дарж гарчгуудыг үзээрэй. Уншмаар байгаа өгүүлэл юм уу бүлгийнхээ гарчиг дээр дарна.

  • Өмнөх гэдэг товч дээр дарж, өмнөх өгүүлэл юм уу бүлгийг уншина.

  • Дараагийнх гэдэг товч дээр дарж, дараагийн өгүүлэл юм уу бүлгийг уншина.

  • Одоо уншиж буй өгүүлэл, бүлгээ үргэлжлүүлэн уншихын тулд Жагсаалтыг хаах товч дээр дарж гарчгаа хаана.

Онлаин Библи рүү орох

ХЭВЛЭЛ > БИБЛИ рүү орж Онлаинаар унших товчийг дарна. Эсвэл, нүүр хуудсан дахь Библийг онлаинаар уншиж болно гэсэн холбоосоор ороорой.

Библийн ном сонгох жагсаалтаас Библийн ном болон бүлгээ сонгоод Унших товчийг дараарай.

Бүлгүүдийг гүйлгэн харахад Библийн ном сонгох цэс Дэлгэцийн дээд хэсэгт харагдана. Энэ нь өөр бүлэг рүү ороход хялбар болгодог.

  • Хадаас авах товчийг дарвал Библийн ном сонгох гэсэн хэсэг Дэлгэцийн дээд хэсгээс алга болно. Ингэвэл Библийг унших зай ихэснэ. Библийн өөр бүлэг уншихын тулд та эхлээд одоо уншиж байгаа бүлгээ дээшлүүлэх эсвэл бүр доошлуулах хэрэгтэй.

  • Хадах товчийг дарвал Библийн ном сонгох гэсэн хэсэг Дэлгэцийн дээд хэсэгт дахин гарах болно.

  • Библийн гарчгууд болон өмнөх үг, хавсралтыг харахдаа Жагсаалтыг харуулах товчийг дарна.

  • Өмнөх бүлгийг үзэхдээ Өмнөх гэсэн товчийг дараарай.

  • Дараагийн бүлгийг үзэхдээ Дараагийнх гэсэн товчийг дараарай.

  • Жагсаалтыг хаах сум дээр дарж Библийн гарчгуудыг хаагаарай.

Өгүүллийн сонсдог хувилбарыг сонсох

Хэрэв таны уншиж буй өгүүлэл сонсох хувилбартай бол Аудиог хянах самбар харагдана.

  • Сонсох өгүүллийг сонсохдоо Тоглуулах гэсэн товчийг дараарай.

  • Аудиог зогсоохдоо Зогсоох гэснийг дарна. Аудио өгүүллээ үргэлжлүүлэн тоглуулахдаа Тоглуулах гэснийг дарна.

  • Аудио өгүүллийнхээ өөр хэсгийг, заагчаа чирэн гүйлгэж юм уу ухрааж сонсоорой.

Сонсох хувилбарыг тоглуулж өгүүллээ уншихад Аудиог хянах самбар Дэлгэцийн дээд хэсэгт гарна. Ингэснээр та өгүүллийг уншиж байхдаа аудио бичлэгийг зогсоож, үргэлжлүүлэн сонсох боломжтой.