Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW LIBRARY

Ном хэвлэл татаж авах болон хэрэглэх—Андройд

Ном хэвлэл татаж авах болон хэрэглэх—Андройд

«JW Library»-д хэдэн зуун ном товхимол, танилцуулга, видео байдаг бөгөөд интернэтэд холбогдохгүйгээр уншиж, үзэх боломжтой.

Библи татаж авч, хэрэглэхийн тулд дараах зааврыг дагаарай.

  • Татаж авах

  • Устгах

  • Шинэчлэх

Татаж авах

Та хэдэн ч хэвлэл татаж авч интернэтэд холбогдоогүй үедээ уншиж, судлах боломжтой.

  • Үндсэн цэсээ нээгээд Хэвлэл гэдгийг дарвал ном хэвлэлийн жагсаалт гарна.

  • Хэл гэдэг дээр дарж, хэвлэл гарсан бүх хэлний жагсаалтыг хараарай. Хэлээ сонгоорой. Таны хамгийн их үзсэн хэл жагсаалтын эхэнд байрлана. Үзмээр байгаа хэлээ нэрээр нь хайсан ч болно.

«JW Library»-д хэвлэл хайх хэд хэдэн арга бий.

Ангилал гэсэн хэсэгт таны сонгосон хэлээрх ном, танилцуулга, видео гэх зэргийг ангилан харуулсан байдаг. Зарим ангилал дотроо бас сонголттой. Жишээлбэл, «Харуулын цамхаг» он оноороо, видео төрөл төрлөөрөө гэх мэт. Ангилалуудыг дахин харъя гэвэл Бүх ангилал гэснийг дараарай.

Шинэ хэвлэл гэсэн хэсэгт таны сонгосон хэлээр шинэ тутам гарсан ном хэвлэл бий.

Татаж авмаар байгаа хэвлэл дээрээ дараарай.

Татаж аваагүй хэвлэл үүлний зурагтай. Татах бол дээр нь дараарай. Татаж дуусахад үүлний зураг алга болно. Унших бол дахиад дараарай.

Татаж авсан гэсэн хэсэгт таны татаж авсан бүх хэвлэл хэл харгалзахгүй гарч ирнэ. Энэ жагсаалтыг Олон үзсэн, Цөөхөн үзсэн, эсвэл Том хэмжээтэй гэсэн үзүүлэлтээр ангилж болно.

Устгах

Хэрэгслээ суллах шаардлага гарвал эсвэл танд хэрэггүй болвол татаж авсан хэвлэлээ устгаж болно.

Үндсэн цэсээ нээгээд Хэвлэл гэдгээс аль нэг ангиллийг сонгоод (жишээ нь: Ном) жагсаалтыг нь гаргаарай. Хэрэв устгах бол Нэмэлт гэдэг дээр дарж, Устгах гэдгийг сонгоорой.

Бараг хэрэглэдэггүй эсвэл том хэмжээтэй хэвлэлээ устгаж хэрэгслээ суллах боломжтой. Үндсэн цэсээ нээж Хэвлэл гэдгийг сонгоорой. Татаж авсан гэсэн хэсгийг нээж, Цөөхөн үзсэн эсвэл Том хэмжээтэй гэсэн үзүүлэлтээр ангилж байгаад хэрэггүй хэвлэлээ устгаж болно.

Шинэчлэх

Таны татаж авсан хэвлэл үе үе шинэчлэгдэж болох юм.

Шинэчлэгдсэн бол шинэчлэх гэсэн дүрс гарна. Хэвлэл дээр дарвал шинэчлэх боломжтойг харуулсан бичиг гарч ирнэ. Шинэчлэх бол Татах гэдэг дээр дараарай. Эсвэл Дараа гэдэг дээр дарж хуучин хэвээр нь уншиж болно.

Таны татаж авсан хэвлэл шинэчлэгдсэн эсэхийг мэдэхийн тулд цэсээ нээгээд Хэвлэл, Татаж авсан гэдэг рүү ороорой. Аль нэг хэвлэл шинэчлэгдсэн бол Шинэчлэгдэхэд бэлэн гэсэн хэсэг гарч ирнэ. Дээр нь дарж, шинэчлэгдэхэд бэлэн болсон хэвлэлийн жагсаалтыг хараарай. Аль нэгийг нь сонгоод шинэчлэх юм уу Бүгдийг нь шинэчлэх гэдгийг дарж нийтэд нь шинэчлэж болно.

Эдгээр үйлдлүүд 2015 оны 2 сард гарсан «JW Library» 1.4 хувилбар дээр орсон. Энэ хувилбар нь Андройд 2.3 болон түүнээс хойших загвар дээр ажиллана. Хэрэв эдгээр үйлдлийг хийж болохгүй байвал «“JW Library”-тай танилцах нь—Андройд» гэдэг өгүүллийн «Хамгийн шинэ хувилбарыг хэрэглэх» гэдгийг үзнэ үү.