Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW LIBRARY

Хавчуурга тавьж тохируулах​—Андройд

Хавчуурга тавьж тохируулах​—Андройд

«JW Library»-гийн аль ч хэвлэлд уншиж байгаа хэсгээ тэмдэглэж хавчуурга тавьж болдог. Энэ нь номонд хавчуурга тавьдагтай төстэй. Хэвлэл бүрд 10 хавчуурга тавих боломжтой.

Хавчуурга тавихын тулд дараах зааврыг дагаарай.

  • Шинээр тавих

  • Олох

  • Тохируулах

Шинээр тавих

Өгүүлэл, бүлэг эсвэл догол мөр, Библийн зүйлд ч хавчуурга тавьж болно.

Өгүүлэл эсвэл бүлэгт хавчуурга тавих бол Хавчуурга гэснийг дараарай. Тэгвэл таны нээсэн байгаа хэвлэлийн хавчуургын жагсаалт гарч ирнэ. Хоосон хавчуургыг сонгож тухайн өгүүлэл эсвэл бүлгийг тэмдэглээрэй.

Догол мөр эсвэл Библийн зүйлд хавчуурга тавих бол эхлээд текст дээрээ дарж, сонголт гарч ирэхээр нь Хавчуургыг дараарай.

Олох

Хавчуургаа олохын тулд, хэвлэлээ нээгээд Хавчуурга гэдгийг дараарай. Уншмаар байгаа хэсгийнхээ хавчуургыг дараарай.

Тохируулах

Тавьсан хавчуургаа устгаж эсвэл орлуулж болно.

Устгахын тулд Хавчуурган дээр дарж, устгамаар байгаа хавчуургынхаа харалдаа байгаа Нэмэлт товчийг дараарай. Тэгээд Устгах гэдгийг дараарай.

Орлуулахын тулд Хавчуурга гэдгийг дарж, орлуулмаар байгаа хавчуургынхаа харалдаа байгаа Нэмэлт товчийг дараарай. Тэгээд Орлуулах гэдгийг дараарай. Тухайн хавчуурга шинэчлэгдэнэ. Уншиж байгаа хэсгээ ингэж хадгалах нь их тустай. Жишээлбэл, өдөр болгон Библиэ уншсаныхаа дараа хавчуургаа тавиад байж болно.

Эдгээр үйлдлүүд 2014 оны 5 сард гарсан «JW Library» 1.2 хувилбар дээр орсон. Энэ хувилбар Андройд 2.3 болон түүнээс хойших загвар дээр ажиллана. Хэрэв эдгээр үйлдлийг хийж болохгүй байвал «“JW Library”-г хэрэглэдэг болох нь—Андройд» гэдэг өгүүллийн «Хамгийн шинэ хувилбарыг хэрэглэх» гэдгийг үзнэ үү.