Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW LIBRARY

Унших нөхцөлөө тохируулах—Андройд

Унших нөхцөлөө тохируулах—Андройд

«JW Library»-д унших нөхцөлөө тохируулах янз бүрийн арга бий. Эдгээр аргыг бүлэг юм уу өгүүллийг уншихдаа дэлгэцний дээд хэсэгт байдаг тохиргоонуудаас сонгох боломжтой.

Бусад үйлдлийг хийхийн тулд Нэмэлт товч дээр дарах хэрэгтэй байж болох юм.

Унших нөхцөлөө тохируулахын тулд дараах зааврыг дагаарай.

  • Хэл солих

  • Үсгийн тохиргоог өөрчлөх

  • Зураг эсвэл текст хэлбэрээр үзэх

  • Бусад аппликейшнээс нээх

  • Библийн орчуулгуудыг тохируулах

Хэл солих

Уншиж байгаа бүлэг юм уу өгүүллээ энэ хуудаснаасаа өөр хэлээр гаргах боломжтой.

  • Хэл гэснийг дарж тухайн хэвлэл гарсан бүх хэлийг жагсаалтаас хараарай. Таны хамгийн их үзсэн хэл жагсаалтын эхэнд байрлана. Үзмээр байгаа хэлээ жагсаалт дотроос хайгаарай.

  • Татаж аваагүй байгаа хэл үүлний зурагтай. Татаж авах бол дээр нь дараарай. Татаж дуусахад үүлний зураг алга болно. Унших бол дахиад дараарай.

Үсгийн тохиргоог өөрчлөх

Үсгийн хэмжээг тохируулж болно.

Үсгийн тохиргоо гэснийг дарж хэмжээг нь сонгоорой. Таны сонгосон хэмжээ аппликейшн доторх бүх хэвлэл дээр адилхан гарна.

Зураг эсвэл текст хэлбэрээр үзэх

Зарим өгүүллийг текст хэлбэрээс гадна зурган хэлбэрээр үзэж болно. Энэ хоёроос сонгохын тулд тохирох товчлуурыг дараарай.

  • Зурган хэлбэрээр үзэх: Зурган хэлбэрийг сонговол хэвлэмэл хувилбартай адилхан харагдана. Жишээ нь, дууны номыг энэ тохиргоогоор нээвэл нотыг нь харах боломжтой байдаг.

  • Текст хэлбэрээр үзэх: Текст хэлбэрээр үзэхэд Библийн зүйлүүдийн холбоос гарч ирэх бөгөөд үсэг нь таны сонгосон хэмжээгээр гарна.

Бусад аппликейшнээс нээх

Нээх гэснийг дарвал «JW Library» дотор үзэж байгаа хэвлэлээ бусад аппликейшнээс нээж үзэх боломжтой.

Нээх гэснийг дарж боломжит хувилбаруудыг хараарай. Жишээ нь, Онлайн номын сан дотор нээх гэдэг дээр дарвал тухайн хуудас «Харуулын цамхаг Онлайн номын сан»-д нээгдэнэ.

Библийн орчуулгуудыг тохируулах

Библийн зүйл дээр дарвал хажууд гарч ирдэг. Зүйлүүдийн доор байгаа Тохируулах гэдгийг дарж, татаж авсан орчуулгуудаасаа алийг нь гаргамаар байгаагаа сонгоорой.

Нэмэх эсвэл Хасах товчлуур дээр дарж нэмж хасаж болно. Жагсаалтын доторх дарааллыг өөрчлөхийн тулд дарж байгаад дээш доош нь зөөгөөрэй.

Нэмж Библийн орчуулгуудыг яаж татаж авахыг мэдэхийг хүсвэл «Библи татаж аваад тохируулах—Андройд» гэдэг өгүүллийг үзнэ үү.

Эдгээр үйлдлүүд 2015 оны 2 сард гарсан «JW Library» 1.4 хувилбар дээр орсон. Энэ хувилбар Андройд 2.3 болон түүнээс хойших загвар дээр ажиллана. Хэрэв эдгээр үйлдлийг хийж болохгүй байвал «“JW Library”-г хэрэглэдэг болох нь—Андройд» гэдэг өгүүллийн «Хамгийн шинэ хувилбарыг хэрэглэх» гэдгийг үзнэ үү.