Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW LIBRARY

«JW Library»-тай танилцах нь—Андройд

«JW Library»-тай танилцах нь—Андройд

«JW Library»-г танилцуулъя. Энэхүү аппликейшнийг Библи унших болон судлахад зориулж зохиосон юм. Аппликейшний гол гол үйлдлүүдийг үндсэн цэс рүү орж сонгоорой. Үндсэн цэсийг дэлгэцний зүүн талаас нээх юм уу зүүн дээд буланд байдаг Меню товчийг дарж гаргах боломжтой.

  • Библи

  • Хэвлэл

  • Өдөр тутмын зүйл

  • Онлайн

  • Хамгийн шинэ хувилбарыг хэрэглэх

Библи

Библи гэдэг рүү орж Библийн орчуулгуудыг татаж авч, уншаарай. Уншмаар байгаа номын нэр, бүлгийн дугаар дээрээ дараарай. Уншиж байхдаа хажуугийн Судалгааны цонхноос зүүлт, холбоотой зүйл болон тухайн зүйлийг бусад орчуулгад яаж орчуулсан байдгийг харах боломжтой.

Өөр зүйл үзье гэвэл үндсэн цэсийг нээж Библи гэдэг дээр дахин дарж номын гарчгийг гаргаарай.

Хэвлэл

Хэвлэл гэдэг рүү орвол ном хэвлэл уншиж, дуу бичлэг сонсож, видео үзэх боломжтой. Эхлээд уншмаар байгаа хэвлэл, тэгээд бүлгийн гарчиг дээрээ дараарай. Уншиж байхдаа хэвлэлд заасан Библийн зүйлүүдийг гаргаж харах боломжтой. Библийн зүйл дээр дарвал Судалгааны цонхон дээр гарч ирнэ. Судалгааны цонхон дээр гарч ирсэн зүйл дээр дарвал тухайн зүйл Библи дотор нээгдэнэ.

Өөр ном хэвлэл нээе гэвэл үндсэн цэсийг нээж Хэвлэл гэдэг дээр дахин дарж ном хэвлэлийн жагсаалтыг гаргаарай.

Өдөр тутмын зүйл

Үндсэн цэс дотроос Өдөр тутмын зүйл гэснийг дарж өдрийн зүйлээ уншаарай.

Онлайн

Үндсэн цэст байгаа Онлайн гэсэн хэсгээс манай албан ёсны вэб саитууд руу орох боломжтой.

Хамгийн шинэ хувилбарыг хэрэглэх

«JW Library»-гийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг хэрэглэхийн тулд гар утас юм уу таблетынхаа үйлдлийн системийг шинэчлэж байх хэрэгтэй.

Таны хэрэгсэл дээр суулгах боломжтой хамгийн сүүлийн үеийн Андройд үйлдлийн системийг суулгаж байгаарай. Дараах холбоосыг дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

https://support.google.com/nexus/answer/4457705

Амар хялбар болгох үүднээс, аппликейшныг автоматаар шинэчлэж байхаар тохируулаарай. Дараах холбоосыг дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

https://support.google.com/googleplay/answer/113412