Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

JW LIBRARY

Библи татаж авах болон хэрэглэх—Андройд

Библи татаж авах болон хэрэглэх—Андройд

«JW Library»-г гол нь Библи уншиж судлах зорилгоор зохиосон.

Библи татаж авч, хэрэглэхийн тулд дараах зааврыг дагаарай.

  • ● Татаж авах

  • ● Устгах

  • ● Шинэчлэх

Татаж авах

Библийн орчуулгуудыг татаж аваад интернэтэд холбогдохгүйгээр уншиж судлах боломжтой.

  • Үндсэн цэсийг нээж Библи гэдэг дээр дарвал номын гарчиг гарна.

  • Хэл гэдэг дээр дарж, суулгах боломжтой бүх орчуулгыг жагсаалтаас хараарай. Таны хамгийн их уншсан орчуулга жагсаалтын эхэнд байрлана. Уншмаар байгаа орчуулгаа нэрээр нь эсвэл хэлээр нь хайж болно. Жишээлбэл: «int» гэж хайвал англи хэлээрх Kingdom Interlinear гэдэг орчуулга, эсвэл «port» гэж хайвал португал хэлээрх бүх орчуулга гарч ирнэ.

  • Татаж аваагүй байгаа орчуулга үүлний зурагтай. Татаж авах бол дээр нь дараарай. Татаж дуусахад үүлний зураг алга болно. Унших бол дахиад дараарай.

Уншихыг хүссэн орчуулга тань байхгүй бол дараа дахин шалгаарай. Шинэ орчуулгуудыг цаг тухайд нь нэмж оруулна.

Устгах

Хэрэгслээ суллах шаардлага гарвал эсвэл танд хэрэггүй болвол татаж авсан орчуулгаа устгаж болно.

Үндсэн цэсийг нээж Библи, тэгээд Хэл гэдгийг дарвал Библийн жагсаалт гарч ирнэ. Хэрэв устгах бол Библийн хажууд байгаа Гурван цэг дээр дарж, Устгах гэдгийг сонгоорой.

Шинэчлэх

Таны татаж авсан Библийн орчуулга үе үе шинэчлэгдэж болох юм.

Шинэчлэгдсэн бол дээрх дүрс гарна. Орчуулган дээр дарвал шинэчлэх боломжтойг харуулсан бичиг гарч ирнэ. Шинэчлэх бол Татах гэдэг дээр дараарай. Эсвэл Дараа гэдэг дээр дарж хуучин хэвээр нь уншиж болно.

Эдгээр үйлдлүүд 2015 оны 2 сард гарсан «JW Library» 1.4 хувилбар дээр орсон. Энэ хувилбар Андройд 2.3 болон түүнээс хойших загвар дээр ажиллана. Хэрэв эдгээр үйлдлийг хийж болохгүй байвал «“JW Library”-тай танилцах нь—Андройд» гэдэг өгүүллийн «Хамгийн шинэ хувилбарыг хэрэглэх» гэдгийг үзнэ үү.