Сургаалт үгс 23:1–35
23 Хаантай хамт суугаад зоог барихдааӨмнөө юу байгааг анхаар.
2 Идэх дуршил их байвалХоолойдоо хутга тулга*.
3 Тансаг хоолонд нь бүү хорхойс.
Урхидуулна шүү.
4 Эд хөрөнгөтэй болох гэж үхэн хатан бүү зүтгэ.
Ингэхээ боль, ухаантай бай*.
5 Харцаа тусгамагц эд хөрөнгө алга болно.
Бүргэдийнх шиг далавч урган тэнгэр өөд нисэн одно.
6 Харамч хүний хоолноос бүү ид.
Тансаг хоолонд нь бүү хорхойс.
7 Учир нь тэр хэр их идэхийг чинь тооцож суудаг.
«Ид, уу» гэж хэлдэг ч үнэнээсээ биш байдаг.
8 Идсэн үмх хоолоороо чи бөөлжинө.
Эелдэг найрсаг үг хэлсний чинь хэрэг гарахгүй.
9 Тэнэг хүнтэй бүү ярь.
Тэр мэргэн үгэнд чинь зэвүүцнэ.
10 Эрт цагт тогтоосон хилийн тэмдгийг бүү хөдөлгө.
Эцэггүй хүүхдүүдийн талбайд бүү халд.
11 Учир нь тэдний Өмгөөлөгч хүчтэй.
Тэднийг өмөөрч чамтай заргалдана.
12 Заавар зөвлөгөөг* чин сэтгэлээсээ хүлээж ав.
Мэргэн үгийг анхааралтай сонс.
13 Хүүхдээ хүмүүжүүлэхээс* бүү хойш суу.
Шийтгэлээ* гээд хүүхэд чинь үхчихгүй.
14 Булшнаас* аваръя гэвэлХүүхдээ шийтгэ*.
15 Хүү минь, чамайг* мэргэн болболБи* баярлана.
16 Чи зөвийг яривалБи сэтгэлийнхээ угаас* баярлана.
17 Нүгэлтнүүдэд бүү атаарх.
Еховагаас үргэлж эмээ.
18 Тэгвэл чамд ирээдүй бий.
Итгэл найдвар чинь хөсөрдөхгүй.
19 Хүү минь, намайг сонсож мэргэн бол.
Зүрх сэтгэлээ зөв зам руу зал.
20 Дарсыг бүү хэтрүүлж уу.
Махыг бүү ховдоглож ид*.
21 Согттолоо уудаг, ховдоглон иддэг хүн ядуурна.
Унтамхай хүн уранхай хувцастай хоцорно.
22 Төрсөн эцгээ сонс.
Өтөлсөн гээд эхдээ бүү зэвүүц.
23 Үнэнийг худалдаж* ав. Харин зарж болохгүй.
Мэргэн ухаан, заавар зөвлөгөө*, ухаарлыг бас худалдаж ав.
24 Зөв хүний эцэг гарцаагүй баярлана.
Мэргэн хүүтэй эцэг баясна.
25 Эцэг эх чинь баярлана.
Чамайг төрүүлсэн болохоор эх чинь баясна.
26 Хүү минь, намайг анхаар.
Миний замаар явдагтаа баярла.
27 Янхан эм гүнзгий нүх.
Садар* эм нарийн худаг.
28 Тэр эм дээрэмчин шиг отож байгаадҮнэнч бус эрчүүдийн тоог нэмдэг.
29 Хэн золгүй вэ? Хэн тайван бус байна вэ?
Хэн хэрүүл хийнэ вэ? Хэн гомдоллоно вэ?
Хэн шалтгаангүй шархдав? Хэний нүд сүүмийв?
30 Дарстай зууралдагсад,Хольсон дарсыг хайдаг* хүмүүс юм.
31 Аяганд мэлтэлзэн, хоолойгоор гулсан орохУлаан дарс руу бүү хар.
32 Эцэст нь могой шиг хатгажХорт могой шиг хор гаргана.
33 Нүдэнд чинь хачин юм үзэгдэжЗүрхэнд чинь буруу зөрүү юм бодогдоно.
34 Тэнгисийн дунд хэвтэж байгаа ч юм шиг,Усан онгоцны шургийн орой дээр хэвтэж байгаа ч юм шиг санагдана.
35 «Намайг цохиод л байсан, би юу ч мэдрээгүй.
Зодоод л байсан, юу ч санахгүй байна.
Би хэзээ сэрэх юм бол?
Дахиад уух юм сан*» гэж чи хэлнэ.
Зүүлт
^ Эсвэл «Өөрийгөө хорь»
^ Эсвэл «Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэсэн бололтой.
^ Эсвэл «Саваадлаа»
^ Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «саваад»
^ Үгч. «чиний зүрх»
^ Үгч. «Миний зүрх»
^ Үгч. «Миний бөөр»
^ Эсвэл «Дарс хэтрүүлж уудаг, мах ховдоглож иддэг хүмүүстэй бүү нөхөрлө»
^ Эсвэл «олж»
^ Эсвэл «уух гэж цугладаг»
^ Эсвэл «Уух юм дахиад олъё»

