Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

2016 оны 4-р сарын 29
ЯПОН

Японд болсон газар хөдлөлт

Японд болсон газар хөдлөлт

2016 оны 4-р сарын 14, 16-нд Японы өмнөд хэсгийн Кюүшү аралд хоёр удаагийн давтамжтай хүчтэй газар хөдлөлт болжээ. Эхнийх нь 6.5 балл, хоёр дахь нь 7.3 баллын хүчтэй байжээ. Хүчтэй газар хөдлөлтийн дараагаар хэдэн зуун удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Тухайн нутагт Еховагийн Гэрчүүдийн 70 гаруй хурал байдаг ч амь эрсдсэн, хүнд гэмтсэн нэг ч Гэрч байгаагүй ажээ. Харин 70 гаруй айл гэр гамшигт өртөж 17 айл гэр эвдрэн сүйджээ. Газар хөдлөлтийн дараа чичирхийлэл үргэлжилж байсан тул 400 гаруй Гэрчийг цуглааны танхим руу нүүлгэн шилжүүлж хоол хүнс, байрлах газраар хангажээ. Япон салбар барилгын ажлын туршлагатай сайн дурынхнаас бүрдсэн тусламжийн хороо байгуулж гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлсэн.

Холбоо барих:

Олон улсад: Дэйвид А. Семониан, Олон нийттэй харилцах алба, +1 718 560 5000

Японд: Ичики Мацунага, +81 46 233 0005