Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

2016 оны 6-р сарын 7
ШРИ ЛАНКА

Шри Ланкад үер болж уулын нуранги үүсчээ

Шри Ланкад үер болж уулын нуранги үүсчээ

5-р сарын 26 нд орж эхэлсэн аадар борооны улмаас Шри Ланкийн баруун урд хэсэгт үер болж уулын нуранги үүсэн асар их гарз хохирол учруулжээ. Үүнээс болж хохирсон итгэл нэгтнүүддээ болон гамшигт нэрвэгдсэн хүмүүст Еховагийн Гэрчүүд тусламжийн гараа сунгасан. Тайлангаас үзэхэд 200 гаруй хүн нас барж, 77 000 гаруй хүн орон гэргүй болжээ.

Шри Ланк дахь салбар цаг алдалгүй тусламжийн хоёр хороо байгуулж үерт нэрвэгдсэн 100 гаруй Гэрчийг хоол унд, орон байраар ханган нэн шаардлагатай тусламж үзүүлжээ. Нас барагсдын дунд нэг ч Гэрч байгаагүй ажээ.

Нью-Йорк дахь байгууллагын төвд буй Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл, Дэлхий Дахины Үйл Хэрэгт Зориулсан Хандиваар гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах үйл ажиллагааг зохион явуулжээ.

Холбоо барих:

Олон улсад: Дэйвид А. Семониан, Олон нийттэй харилцах алба, +1-845-524-3000

Шри Ланкад: Нидхү Давид, +94-11-2930-444