Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

2017 оны 6-р сарын 26
ГВАТЕМАЛ

Мексик Гватемалын хил орчимд болсон хүчтэй газар хөдлөлт

Мексик Гватемалын хил орчимд болсон хүчтэй газар хөдлөлт

2017 оны 6-р сарын 14-ний Лхагва гарагт Мексиктэй хил залгаа Гватемалын баруун хэсэгт хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үеэр Еховагийн Гэрчүүд хохирогчдод тусламжийн гараа сунгажээ. Сүүлийн үеийн мэдээнээс үзэхэд 6.9 баллын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар хамгийн багадаа 5 хүн нас барж, хэд хэдэн удаа уулын нуранги болжээ.

Гамшиг болсон нутагт амьдарч байсан Гэрчүүдийн дунд нас барсан, бэртэж гэмтсэн хүн байгаагүй гэж мэдэгдсэн. Гэвч шүтлэг мөргөлийн 11 газар, 17 айл гэр эвдэрч сүйджээ. Мексик хот дахь Төв Америкийн салбар Гватемалд тусламжийн гурван хороо байгуулж хохирлын хэмжээг тооцон, гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ цаг алдалгүй тусламжийн бараа хүргүүлсэн.

Нью-Йорк дахь байгууллагын төвд буй Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл, Дэлхий Дахины Үйл Хэрэгт Зориулсан Хандиваар гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах үйл ажиллагааг зохион явуулжээ.

Холбоо барих:

Олон улсад: Дэйвид А. Семониан, Олон нийттэй харилцах алба, +1-845-524-3000

Мексикт: Гамалиел Камарилло, +52-555-133-3048

Гватемалд: Жуан Карлос Родас, +502-5967-6015