Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

2017 оны 2-р сарын 10
АЗЕРБАЙЖАН

Азербайжан улсын Дээд Шүүх Ирина Захарченко, Валида Жабрайлова хоёрыг гэм буруугүйд тооцжээ

Азербайжан улсын Дээд Шүүх Ирина Захарченко, Валида Жабрайлова хоёрыг гэм буруугүйд тооцжээ

2017 оны 2-р сарын 8-нд Азербайжан улсын Дээд Шүүх, албан ёсны зөвшөөрөлгүйгээр шашны хэвлэл тараасан гэж буруутгагдсан Ирина Захарченко, Валида Жабрайлова хоёрыг гэм буруугүйд тооцжээ. Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн тасгийн шүүгч Хафиз Насибов энэ хоёр Гэрчийн үйлдэлд хууль бус ямар ч юм байгаагүйг тогтоон доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Гэрч хоёр эмэгтэйг үндэслэлгүйгээр буруутгаж, хүний ёсноос гадуур харьцсан нь төр засаг хүний үндсэн эрхийг зөрчсөн явдал гэдгийг өмгөөлөгчид нь шүүх хурлын үеэр онцлон тэмдэглэв. Тиймээс 11 сар гаруйн хугацаанд хорионд байхдаа юу үзэж туулсан, энэ нь тэдэнд хэрхэн нөлөөлснийг илэн далангүй ярих боломжийг шүүх тэдэнд олгожээ.

Олон улсын хүний эрхийн өмгөөлөгч Жэйсон Уайс: «Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн тасаг тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэсэн шийдвэрийг цуцалсанд их баяртай байна. Доод шатны шүүхийн шийдвэрийг цуцалсан ийм явдал Азербайжан дахь Еховагийн Гэрчүүдийн түүхэнд гарч байгаагүй. Энэ хоёр эмэгтэйд учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлаар Баку хотын Сабайл дүүргийн шүүх нааштай шийдвэр гаргана гэж найдаж байна» гэжээ.