Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

2017 оны 5-р сарын 16
ТУРКМЕНИСТАН

Мансур Машариповыг Туркменистаны шоронгоос суллажээ

Мансур Машариповыг Туркменистаны шоронгоос суллажээ

2017 оны 5-р сарын 12-нд Туркменистаны эрх баригчид Мансур Машариповыг шоронгоос суллажээ. Машарипов бараг жилийн хугацаанд шоронд хоригдсоны эцэст гэртээ харих болсондоо тун их баяртай байна

Машарипов итгэл үнэмшлийн улмаас цэрэгт явахаас татгалзсан юм. 2004 оны 5-р сард Дашогүз хотын шүүх түүнд хүний ёсноос гадуур харьцаа, харгис хэрцгий явдал, өвчин тахлаараа зартай Сэиди хэмээх засан хүмүүжүүлэх газар 18 сар хорих ял оноожээ. 2005 оны 5-р сард Машариповт онцгой өршөөл үзүүлж, хугацаанаас нь өмнө сулласан ч эрүүл мэнд нь их мууджээ. 2014 оны 7-р сард цагдаа нар түүний гэрт дайрч орон, нэгжлэг хийгээд шашны ном хэвлэлийг нь хурааж авчээ. Цагдаа нар түүнийг урьдчилан хорьж байхдаа удаа дараа зодож, айлган сүрдүүлж байгаад мансууруулах бодист донтогсдыг эмчлэх төвд шилжүүлжээ. Энэ нь эрүүл мэндийг нь бодсондоо бус, харин ч мансууруулах бодис тарих гэсэн хэрэг байв. Мансууруулах бодисын нөлөөгөөр түүний эрүүл мэнд муудаж, саажжээ. Машарипов амиа алдахгүйн тулд тэндээс оргож, 2016 оны 6-р сарын 30-нд баригдталаа нуугдаж байсан ажээ.

Машариповыг суллагдсанд Еховагийн Гэрчүүд их баяртай байгаа ч Туркменистаны зүгээс Гэрчүүдийн шашин шүтэх эрхэд ноцтой саад учруулж, харгис хандаж байгаад санаа зовж байна. Үүний зэрэгцээ Бахрам Хемдемовыг суллуулахын тулд чадах бүхнээ хийж байгаа билээ. Тэрээр гэртээ итгэл нэгтнүүдтэйгээ хамт тайван замаар цуглаан хийсний төлөө Сэидид гурав дахь жилдээ хоригдож байна.