Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Мэдээлэл хамгаалах бодлого

Мэдээлэл хамгаалах бодлого

Еховагийн Гэрчүүдийн байгууллага Библид байдаг зарчмын дагуу хувийн мэдээллээ нууцлах гэсэн хувь хүний эрхийг хүндэтгэдэг. Бас Еховагийн Гэрчүүдийн хэрэгцээг хангаж, шашны болон нийгмийн ажилд оролцох зорилгоор санал бодлоо чөлөөтэй хуваалцах, хувийн мэдээллийг бүртгэх хэрэгтэй байдгийг, мөн энэхүү мэдээллийн нууцыг чанд хадгалах хэрэгтэйг ойлгодог (Сургаалт үгс 15:22; 25:9). Бид хувийн мэдээлэл хамгаалахыг чухалд үздэг (Сургаалт үгс 20:19).

Янз бүрийн улс оронд хувийн нууц хадгалах тухай хууль тогтоогдсон байдаг. Ийм хууль гарахаас бүр өмнө Еховагийн Гэрчүүдийн байгууллага хувийн мэдээллийн талаарх хүний эрхийг хүндэтгэж нууцыг хадгалсаар ирсэн. Бид цаашдаа ч манай байгууллага руу илгээсэн мэдээллийг хамгаалахын тулд доорх зарчмыг мөрдөнө.

Хамрах хүрээ

Дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн бүх салбар, байгууллагууд энэ бодлогыг хэрэгжүүлнэ.

Мэдээлэл хамгаалах

Еховагийн Гэрчүүдийн байгууллага аливаа хувийн мэдээллийг хэрэглэхдээ дараах зарчмыг мөрдөнө:

  1. Хувийн мэдээллийг хуульд нийцүүлэн зохих ёсоор хэрэглэнэ.

  2. Хувийн мэдээллийг зөвхөн Еховагийн Гэрчүүдийн шашны болон нийгмийн ажлын зорилгоор л бүртгэж, боловсруулж, хэрэглэнэ.

  3. Хувийн мэдээллийг шинэчлэн үргэлж үнэн зөв байлгана. Илэрсэн ямар нэгэн алдааг аль болох хурдан засна.

  4. Хувийн мэдээллийг хуульд нийцсэн зорилгоор зөвхөн хэрэгтэй хугацаанд хадгална.

  5. Мэдээллээ илгээсэн хүний эрхийг хүндэтгэнэ.

  6. Хувийн мэдээлэл үзэх эрхгүй хүн хууль бус аргаар орохоос сэргийлэн техникийн арга хэмжээ авч, зохион байгуулалттай ажиллана. Нууц кодтой компьютерт бүх хувийн мэдээллийг хадгалж, зөвхөн зохих эрхтэй хүн нэвтэрнэ. Ажлын цаг дууссаны дараа оффисыг түгждэг тул зөвхөн зохих эрх бүхий ажилтан орох боломжтой.

  7. Еховагийн Гэрчүүдийн шашны болон нийгмийн ажлын зорилгоор хэрэглээс бусад тохиолдолд хувийн мэдээллийг салбар хооронд дамжуулдаггүй (Бүх Еховагийн Гэрч өөрсдөө Еховагийн Гэрч болохоор шийдэхдээ хувийн мэдээллээ хэрэгтэй үед нь хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг).

Мэдээллээ илгээсэн хүний эрх

  1. Еховагийн Гэрчүүдийн байгууллагын уг бодлогын дагуу, мэдээллээ илгээсэн хүн хувийн мэдээллээ хамгаалах, засах, устгах эрх эдэлнэ.

  2. Өмнөх зүйлд дурдсан эрхээ эдлэхийн тулд өөрийгөө хэн болохыг хангалттай баримтаар батлах ёстой.

  3. Мэдээллээ илгээсэн хүн өөрийнхөө хувийн мэдээллийг үзэх, засах, устгах хүсэлт гаргасан тохиолдолд Еховагийн гэрчүүдийн байгууллага болон хүсэлт гаргагчийн эрх ашгийг харгалзан үзэж зүй зохистойгоор шийдвэрлэнэ. Мөн тухайн хүсэлтийг биелүүлэх нь манай байгууллагын шашны эрх чөлөө ба үйл ажиллагаанд аюул учруулах эсэхийг харгалзан үзнэ.

  4. Манай байгууллага, хувь хүний Еховагийн Гэрч байх тухай мэдээллийг устгахгүй байхыг зорьдог. Тэдгээр мэдээллийг устгах нь уг байгууллагын итгэл үнэмшил болон шашны үйл ажиллагаанд халдах явдал юм.

Гомдол мэдүүлэх эрх

Хэрвээ өөрийн эрх зөрчигдсөн гэж үзвэл энэ тухай захидлыг Салбарын хороо руу илгээж болно. Захидлыг тухайн зөрчил гарснаас хойш 2 долоо хоногийн дотор илгээх шаардлагатай.