Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн Гэрч байхаа больж болдог уу?

Еховагийн Гэрч байхаа больж болдог уу?

Болдог. Еховагийн Гэрч байхаа больж байгаагаа дараах хоёр аргаар мэдэгддэг.

  • Албан ёсоор мэдэгдэх. Еховагийн Гэрч байхаа болъё гэж шийдсэн хүн амаар болон бичгээр мэдэгддэг.

  • Үйлдлээрээ харуулах. Итгэл нэгтнүүдээсээ холбоогоо таслахаар шийдсэнээ үйлдлээрээ харуулдаг (1 Петр 5:9). Жишээ нь, өөр шашны байгууллагад элсэж, цаашдаа ч тэндээ байх хүсэлтэйгээ ямар нэг байдлаар харуулдаг (1 Ёохан 2:19).

Хэрэв Гэрч хүн сайн мэдээ дэлгэрүүлэхээ, цуглаанд явахаа боливол яах вэ? Тийм хүнийг Еховагийн Гэрч байхаа больсон гэж үздэг үү?

Үгүй, тэгж үздэггүй. Хүний итгэл сулрахыг байгууллагаасаа гарч байна гэж үздэггүй. Хэсэг хугацаанд идэвхгүй болсон, эсвэл дэлгэрүүлж, цуглаандаа явахаа больсон хүн ихэнхдээ итгэл үнэмшлээсээ няцаагүй байдаг. Харин сэтгэлээр унасан байдаг. Бид тийм хүнээс дөлөх бус, харин ч тайвшруулж, туслахыг зорьдог (1 Петр 5:9; 1 Ёохан 2:19). Хэрэв хүн өөрөө хүсвэл хурлын ахлагчид бат итгэлтэй болоход нь туслахад хэзээд бэлэн байдаг (Галат 6:1; 1 Петр 5:1–3).

Харин ахлагчид Еховагийн Гэрч байсан хүмүүсийг эргээд Гэрч бол гэж албадах юм уу тулган шаарддаггүй. Ямар шашин шүтэхээ хүн бүр өөрөө шийдэх учиртай (Иошуа 24:15). Бурхныг сайн дураараа, чин сэтгэлээсээ шүтэх хэрэгтэй гэж бид үздэг (Дуулал 110:3; Матай 22:37).

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БАЙНГА ТАВЬДАГ АСУУЛТ

Еховагийн Гэрчүүд гишүүн байхаа больсон хүнтэйгээ харьцдаггүй юм уу?

Гишүүн байх эрхийг нь хасах шаардлагатай үе байдаг. Энэ нь тухайн хүнийг хуралдаа буцаж ирэхэд нь тустай.

ЕХОВАГИЙН ХҮСЭЛ ТААЛЛЫГ ХЭН БИЕЛҮҮЛДЭГ ВЭ?

Еховагийн Гэрчүүд ямар хүмүүс вэ?

Та Еховагийн Гэрчүүдийг мэдэх үү? Хэр сайн мэдэх вэ?

БАЙНГА ТАВЬДАГ АСУУЛТ

Еховагийн Гэрчүүд гэр бүлийг салгадаг уу эсвэл бат бэх болгодог уу?

Заримдаа Еховагийн Гэрчүүд гэр бүлийг салгадаг гэж буруутгагддаг. Үнэхээр Гэрчүүдээс болж гэр бүлд хагарал гардаг уу?