Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Та нар яагаад өөр шашин шүтлэгтэй хүнтэй уулздаг юм бэ?

Та нар яагаад өөр шашин шүтлэгтэй хүнтэй уулздаг юм бэ?

Өөр шашин шүтлэгтэй ч Библийн сэдвээр яриа өрнүүлэх дуртай хүн олон байдаг. Хүн ямар шашин шүтэхээ шийдэх эрхтэйг ойлгож, шашиндаа элсүүлэхийг Еховагийн Гэрчүүд албаддаггүй.

Шашны тухай ярихдаа «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул» гэсэн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг (1 Петр 3:15). Хүргэдэг мэдээг маань зарим хүн хүлээж авахгүй гэдгийг ойлгодог (Матай 10:14). Гэхдээ хүмүүстэй ярилцахгүй л бол хүлээж авах эсэхийг нь мэдэх аргагүй. Амьдрал ахуй нь өөрчлөгдөхөд, сайн мэдээг хүлээн авдаг хүн ч байдаг.

Жишээ нь, нэг өдөр бидэнтэй ярилцах завгүй байсан хүн, өөр нэг өдөр завтай болдог. Бас янз бүрийн бэрхшээл, нөхцөл байдал тулгарахад Библийн мэдээг сонирхож болох юм. Тийм учраас бид хүмүүстэй болж өгвөл олон удаа уулзахыг хүсдэг.