Skip to content

Еховагийн Гэрчүүд

Хэл сонгох монгол

Та нарыг үндэслэгч хэн бэ?

Та нарыг үндэслэгч хэн бэ?

Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн байгууллага XIX зууны эцсээр бий болсон. Тэр үед, АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбургийн ойролцоо амьдардаг Библи судлаачдын цөөхөн хүнтэй бүлэг Библийг гүнзгийрүүлэн судалдаг болсон юм. Тэд сүмийн сургаалыг Библийн баримттай харьцуулдаг байв. Тэд олж мэдсэн зүйлээ ном, сонин, сэтгүүлд нийтэлж байжээ. Уг сэтгүүлийг одоо «Харуулын цамхаг Еховагийн Хаанчлалыг тунхагладаг» гэдэг.

Библи судлаач эдгээр үнэнч хүмүүсийн дунд Чарлз Тейз Расселл гэдэг хүн байв. Тэрбээр Библи заах ажлыг удирдаж, «Харуулын цамхаг» сэтгүүлийг хамгийн анх эрхлэн гаргаж байсан болохоос биш, шинэ шашныг үндэслээгүй. Расселл болон түүний нөхөд Есүсийн сургаалыг түгээн дэлгэрүүлж, нэгдүгээр зууны христиануудын замналаар замнахыг зорилгоо болгож байв. Тиймээс манай байгууллагыг үндэслэгч нь Есүс юм (Колоссай 1:18–20).