Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Та нар яаж санхүүждэг вэ?

Та нар яаж санхүүждэг вэ?

Бидний дэлгэрүүлэх ажил ихэвчлэн Еховагийн Гэрчүүдийн өргөдөг сайн дурын хандиваар санхүүждэг. Цуглаанд мөнгө хураадаггүй, арван хувиа өгөх шаардлагагүй (Матай 10:7, 8). Харин хандив өргөхийг хүссэн хүн хандивын хайрцагт өөрөө хийж болно. Хэн хандив өргөснийг мэдэгддэггүй.

Цалин авдаг лам хувраг байдаггүй учраас зардал бага гардаг. Түүнээс гадна, нэг ч Гэрч айлаар дэлгэрүүлснийхээ төлөө цалин хөлс авдаггүй, шүтлэгийн маань газар энгийн байдаг учраас зөвхөн хандиваар санхүүжих боломжтой.

Еховагийн Гэрчүүдийн салбар цугласан хандивыг хүлээн авч, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах, миссионер болон явуулын үйлчлэгчдийг дэмжих, хөгжиж буй орнуудад шүтлэгийн газар барих, Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг гаргаж, хэрэгтэй газар луу явуулахад зарцуулдаг.

Хүн бүр орон нутгийн хэрэгцээ юм уу дэлхий дахины ажилд, эсвэл аль алинд нь хандив өргөх эсэхээ өөрөө шийддэг. Цуглуулсан хандиваа юунд зарцуулснаа хурал болгон гишүүддээ тайлагнадаг.

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

ХАРУУЛЫН ЦАМХАГ (СУДЛАХАД ЗОРИУЛСАН)

«Ажил ч маш агуу байна»

Үүнийг дэмжих завшаан танд олдож байна.

ХАРУУЛЫН ЦАМХАГ (СУДЛАХАД ЗОРИУЛСАН)

Өгөөмөр сэтгэлтэй Еховадаа талархлаа илэрхийлцгээе

Цаг зав, хүч чадал, мөнгө төгрөгөө зориулахдаа буруу ба зөв хандлагатай байна гэж яахыг хэлдгийг Библид бичсэн.

БАЙНГА ТАВЬДАГ АСУУЛТ

Киноны хэсэг: Еховагийн Гэрчүүд ажлаа хэрхэн санхүүжүүлдэг вэ?

Хэрхэн дэмжлэг үзүүлж, хандив өргөдгийг үзнэ үү.