Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Еховагийн Гэрчүүд яагаад цэрэгт явдаггүй вэ?

Еховагийн Гэрчүүд яагаад цэрэгт явдаггүй вэ?

Еховагийн Гэрчүүд дараах шалтгаанаар цэрэгт явдаггүй.

  1. Бурханд дуулгавартай. Бурхныг шүтдэг хүмүүс «илдээ анжисны хошуу ... болгон давтана», «дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» гэж Библид бичсэн байдаг (Исаиа 2:4).

  2. Есүст дуулгавартай. Есүс, Петр гэдэг шавьдаа «Илдээ хуйнд нь хий. Учир нь илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө» гэж сануулжээ (Матай 26:52). Дагалдагчид нь зэвсэг барихгүй гэдгийг Есүс ийнхүү хэлсэн.

    Есүсийн шавь нар «ертөнцийнх биш» бай гэсэн тушаалыг сахиж улс төрийн үйл хэрэгт оролцолгүй төвийг сахих бодлого баримталдаг (Ёохан 17:16). Цэрэг дайны үйл ажиллагааг эсэргүүцдэггүй, цэргийн алба хаахаар шийдсэн хүмүүст саад болдоггүй.

  3. Хүмүүст хайртай. Есүс «бие биеэ хайрлаж» явахыг шавь нартаа захисан (Ёохан 13:34, 35). Шавь нар нь багшийнхаа энэ захиасыг биелүүлж олон үндэстэнтэй ах дүү бололцсон. Ахан дүүгийн энэхүү барилдлагад нэгдсэн хэн боловч ах дүүтэйгээ дайтдаггүй (1 Ёохан 3:10–12).

  4. Христийн эртний дагалдагчдыг дуурайдаг. «Шашин ба дайны нэвтэрхий толь»-д бичсэнээр «Есүсийн эртний дагалдагчид дайнд оролцох, цэрэгт явах нь дайснаа хайрла гэсэн Есүсийн сургаалтай зөрчилддөг» гэж үзээд «дайнд оролцохоос татгалздаг байжээ». Германы эрдэмтэн, шашин судлаач Пэтр Маинхолд Есүсийн эртний шавь нарын тухай бичсэн байдаг. Тэд «Христийн дагалдагч байх, цэрэг байх хоёр огт авцалдахгүй гэж үздэг байсан» гэж Маинхолд бичжээ.

Нийгэмд оруулж буй хувь нэмэр

Еховагийн Гэрчүүд нийгэмд хэрэгтэй хүмүүс бөгөөд аж төрж буй улс орныхоо үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулдаггүй. Бид Библид байдаг дараах тушаалыг дагаж төр хийгээд төрийн түшээдийг хүндэтгэдэг. Үүнд:

  • «Дээд эрх мэдлүүдэд хүн бүр захирагд» (Ром 13:1).

  • «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» (Матай 22:21).

Тийм учраас бид улсын хууль дүрмийг сахин мөрдөж, татвараа төлж, төрөөс ард иргэдийнхээ төлөө хийж буй ажлыг дэмжиж хамтран ажилладаг билээ.