Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Танайх америк шашны урсгал уу?

Танайх америк шашны урсгал уу?

Манай дэлхий дахины ажиллагааг харгалздаг төв нь АНУ-д байдаг. Харин, Еховагийн Гэрчүүдийг америк шашны урсгал биш гэж хэлэх дараах шалтгаан бий:

  • Шашны урсгал гэдэг нь үндсэн нэг шашнаас салж гарсан хүмүүсийн бүлэглэл гэж зарим хүн тодорхойлдог. Еховагийн Гэрчүүд ямар нэг шашнаас салж гарсан бүлэглэл биш юм. Харин бид I дүгээр зууны христиануудын үйл хэргийг сэргээсэн.

  • Еховагийн Гэрчүүд 230 гаруй улс орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Гэрчүүд бид хаана ч амьдардаг бай, АНУ-ыг юм уу, өөр ямар нэг хүмүүн засаглалыг биш Ехова Бурхан болон Есүс Христийг эн тэргүүнд тавьдаг (Иохан 15:19; 17:15, 16).

  • Заадаг сургаал маань АНУ-ын шашны ямар нэг удирдагчийн үгэнд бус Библид үндэслэдэг (1 Тесалоник 2:13).

  • Бид хүмүүн удирдагчийг бус Есүс Христийг дагадаг (Матай 23:8–10).