Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Та нар гишүүн байхаа больсон хүнтэйгээ харьцдаггүй юм уу?

Та нар гишүүн байхаа больсон хүнтэйгээ харьцдаггүй юм уу?

Еховагийн Гэрч болж баптисм хүртсэн мөртлөө, сайн мэдээ дэлгэрүүлдэггүй юм уу, бидний дундаас зүгээр л холдоод явчихсан хүмүүстэй бид харьцаагаа тасалдаггүй. Харин дахин идэвх зүтгэлтэй болоход нь тэдэнд тусалдаг.

Бид ноцтой нүгэл үйлдсэн хүний гишүүн байх эрхийг нь шууд хасдаггүй. Хэрэв баптисм хүртсэн христиан Библийн хэм хэмжээг зөрчөөд, үүндээ гэмшихгүй бол гишүүн байх эрхийг нь хасаж, түүнтэй харьцдаггүй. «Хилэнцэт хүнийг өөрсдийнхөө дундаас зайлуул» гэж Библид тодорхой бичсэн байдаг (1 Коринт 5:13).

Хэрэв нэг эрэгтэй, Гэрч байхаа болиод, эхнэр хүүхэд нь Гэрч хэвээрээ үлдвэл яах вэ? Тэдний шашин шүтлэгийн холбоо тасарсан ч, гэр бүлийн хайр халамж, харьцаа хэвээрээ үлдэнэ.

Гишүүн байх эрхээ хасуулсан хүн цуглаанд сууж болдог. Хэрэв хүсвэл, тэд хурлын ахлагчдаас зөвлөгөө авч болно. Энэ нь тэднийг Еховагийн Гэрч байх эрхээ дахин олж авахад туслах зорилготой. Ноцтой нүгэл үйлдэхээ больж, Библийн хэм хэмжээний дагуу амьдрахыг үнэн голоосоо хүсдэг нь илэрхий бол Гэрч байх эрхээ сэргээлгэдэг.