Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Та нар яагаад Улаан өндөгний баяр тэмдэглэдэггүй вэ?

Та нар яагаад Улаан өндөгний баяр тэмдэглэдэггүй вэ?

Хүмүүс юу гэж боддог вэ?

Ташаа ойлголт: Еховагийн Гэрчүүд Христийн дагалдагчид биш учраас Улаан өндөгний баярыг тэмдэглэдэггүй.

Үнэндээ бол: Бид Есүс Христийг аврагчаа гэдэгт итгэн, түүний «мөрөөр даг[ах]ыг» хичээдэг (1 Петр 2:21; Лук 2:11).

Ташаа ойлголт: Та нар Есүсийг амилсан гэдэгт итгэдэггүй.

Үнэндээ бол: Бид Есүсийг амилсан гэдэгт итгэдэг. Христиан хүний итгэл үнэмшил Есүсийг амилсан гэдэг дээр тулгуурладаг. Бид үүнийг онцолж тунхагладаг (1 Коринт 15:3, 4, 12–15).

Ташаа ойлголт: Улаан өндөгний баяраар хүүхэд болгон баяр жаргалтай байдаг. Та нар хүүхдүүддээ ийм сайхан юмыг амсуулдаггүй.

Үнэндээ бол: Бид үр хүүхдээ хайрладаг. Тэдэндээ цаг гаргаж зааж сурган, баяр жаргалтай байлгадаг (Тит 2:4).

Еховагийн Гэрчүүд яагаад Улаан өндөгний баяр тэмдэглэдэггүй вэ?

  • Улаан өндөгний баяр нь Библид үндэслэдэггүй.

  • Амилсан өдрийг нь биш, нас барсан өдрийг нь тэмдэглэхийг Есүс тушаасан. Бид жил бүр Библийн хуанлийн дагуу, нас барсныг нь дурсан санадаг (Лук 22:19, 20).

  • Эртний үржлийн бурхан шүтэх зан заншлаас үүсэлтэй энэ баяр Бурхны таалалд нийцдэггүй гэдэгт бид итгэдэг. Бурхан зөвхөн өөрт нь чин үнэнч байхыг биднээс шаарддаг. Таалалд нь нийцдэггүй шашны зан үйл хийдэг баяр ёслолд оролцвол сайшаахгүй нь лавтай (Египетээс гарсан нь 20:5; Хаадын дээд 18:21).

Улаан өндөгний баяр тэмдэглэхгүй гэсэн бидний шийдвэр Библид бат үндэслэдэг. Хүний зохиосон ёс заншлыг биш, «саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахихыг» Библи уриалдаг (Сургаалт үгс 3:21; Матай 15:3). Энэ баярын талаар үзэл бодлыг маань хүмүүс асуувал бид Библиэс хариулдаг. Гэхдээ уг баярыг тэмдэглэх эсэхээ хүн өөрөө шийдэх эрхтэйг бид хүлээн зөвшөөрдөг (1 Петр 3:15).