Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Та нар яагаад Крисмас баяр тэмдэглэдэггүй вэ?

Та нар яагаад Крисмас баяр тэмдэглэдэггүй вэ?

Хүмүүс юу гэж боддог вэ?

Ташаа ойлголт: Еховагийн Гэрчүүд Есүст итгэдэггүй учраас Крисмас баярыг тэмдэглэдэггүй.

Үнэндээ бол: Бид Христийн дагалдагчид. Есүсийн ачаар л аврагдана гэдэгтээ итгэдэг (Үйлс 4:12).

Ташаа ойлголт: Крисмас баярыг битгий тэмдэглэ гэж хүмүүсийн ятган гэр бүлийнхнээс нь хөндийрүүлдэг.

Үнэндээ бол: Бид гэр бүлийн асуудалд их санаа тавьдаг. Гэр бүлээ бат бэх байлгахын тулд Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг уриалдаг.

Ташаа ойлголт: Та нар Крисмас тэмдэглэдэггүй болохоор өгөөмөр сэтгэл гаргах, эв нэгдэлтэй байх, хүнд тустай үйл хийх гэсэн сайхан боломжийг алддаг.

Үнэндээ бол: Бид өдөр бүр өгөөмөр, эв найртай байхыг хичээдэг (Сургаалт үгс 11:25; Ром 12:18). Жишээлбэл, бид цуглаан хийж, дэлгэрүүлэх ажилд оролцохдоо «Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» гэсэн Есүсийн зааврыг дагадаг (Матай 10:8). Мөн бид зөвхөн Бурхны Хаанчлал дэлхий дахинд амар тайвныг тогтооно гэж заадаг (Матай 10:7).

Еховагийн Гэрчүүд яагаад Крисмас баяр тэмдэглэдэггүй вэ?

  • Төрсөн өдрийг нь биш, нас барсан өдрийг нь тэмдэглэхийг Есүс тушаасан (Лук 22:19, 20).

  • Есүсийн элч нар, дагалдагчид Крисмас тэмдэглэдэггүй байсан. Нэгэн нэвтэрхий тольд «Есүсийн мэндэлснийг хамгийн эртдээ [МЭ] 243 оноос, сүүлчийн элч нарыг нас барснаас хойш зуу гаруй жилийн дараа тэмдэглэдэг болсон» гэж бичжээ («The New Catholic Encyclopedia»).

  • Яг хэзээ төрснийг нь Библид бичээгүй. Тийм учраас Есүсийг 12-р сарын 25-нд төрсөн гэсэн баталгаа байхгүй.

  • Крисмас нь хуурамч шашны зан заншлаас үүсэлтэй учраас энэ баярыг тэмдэглэх нь Бурханд таалагддаггүй гэж бид итгэдэг (2 Коринт 6:17).

Бусдаас онцгойрон байж Крисмас баярыг тэмдэглэхгүй байх хэрэгтэй юү?

Олон хүн Крисмас баярыг Библийн үндэслэлгүй, хуурамч шашнаас үүсэлтэй гэдгийг нь мэддэг мөртлөө тэмдэглэдэг. Тэд: «Хүмүүс тэмдэглэж байхад заавал олноос онцгойрч яах юм бэ? Яагаад үүнийг асуудал болгох хэрэгтэй юм бэ?» гэж бодож болох юм.

Юмны учрыг сайн бодоорой гэж Библи бидэнд уриалдаг (Ром 12:1, 2). Бас үнэнийг эрхэмлээрэй гэдэг (Иохан 4:23, 24). Хүмүүс юу гэх бол гэж бодох нь зүйн хэрэг. Гэхдээ бусдад муу хэлүүлэх байсан ч бид Библийн зарчмыг баримталдаг.

Бид өөрсдөө Крисмас баярыг тэмдэглэдэггүй ч, бусдыг энэ асуудлаар шийдвэр гаргах эрхтэйг нь ойлгож хүндэтгэдэг. Энэ баярыг битгий тэмдэглэ гэж бусдаас шаарддаггүй.