Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Ганцхан танай шашин жинхэнэ шашин юм уу?

Ганцхан танай шашин жинхэнэ шашин юм уу?

Шүтлэгтээ ул суурьтай ханддаг хүн Бурхан Есүс хоёрын таалалд нийцэхээр шүтэж байна гэж боддог. Эс тэгвээс шашин шүтлэгтэй байхын хэрэг юу билээ?

Бүх зам буюу шашин авралд хүргэнэ гэдэгтэй Есүсийн санал нийлдэггүй байсан. Харин тэрбээр: «Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог» гэж хэлсэн (Матай 7:14). Тэрхүү замыг олсон гэдэгт Еховагийн Гэрчүүд итгэдэг. Тэгээгүйсэн бол өөр шашныг эрж хайх байсан.