Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Та нар яагаад цус сэлбүүлдэггүй вэ?

Та нар яагаад цус сэлбүүлдэггүй вэ?

Хүмүүс юу гэж боддог вэ?

Ташаа ойлголт: Еховагийн Гэрчүүд эм, эмчилгээг найдвартай гэж үздэггүй.

Үнэндээ бол: Бид өөрсдөдөө болон гэр бүлийнхэндээ хамгийн сайн гэсэн эмчилгээ хийлгэхийг зорьдог. Өвдсөн үедээ цус сэлбэхгүйгээр эмчилгээ, мэс засал хийх чадвартай эмчид ханддаг. Анагаах ухааны салбарт гарсан дэвшлийг бид өндөр үнэлдэг. Гэрч өвчтнүүдэд зориулж цус сэлбэхгүйгээр эмчилдэг энэ арга одоо түгээмэл болоод байгаа. Олон оронд, хүмүүс цусаар дамждаг өвчин, дархлалын системийн доголдол, хүний алдаатай үйлдэл гэх зэргээс сэргийлэх зорилгоор цус сэлбэдэггүй эмчилгээ сонгох боломжтой болсон.

Ташаа ойлголт: Итгэлээр хүний өвчнийг эдгээж болдог гэж Еховагийн Гэрчүүд үздэг.

Үнэндээ бол: Бид хүнийг итгэлээр эдгээдэггүй.

Ташаа ойлголт: Цус сэлбэдэггүй эмчилгээ зардал ихтэй.

Үнэндээ бол: Цус сэлбэхгүй эмчлүүлэх нь зардал багатай байдаг. *

Ташаа ойлголт: Цус сэлбүүлэхээс татгалзаад жил бүр олон Гэрч, бас тэдний хүүхдүүд нас бардаг.

Үнэндээ бол: Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Эмч нар зүрхний, нуруу нугасны мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэтийн нарийн ажилбарыг цус сэлбэхгүй хийдэг. * Цус сэлбүүлээгүй өвчтнүүд бас хүүхдүүд, цус сэлбүүлсэн өвчтнөөс илүү хурдан эдгэрдэг. * Юутай ч, цус сэлбүүлээгүйгээс болоод үхдэг, сэлбүүлээд амьд үлддэг гэж хэлэх аргагүй.

Еховагийн Гэрчүүд яагаад цус сэлбүүлдэггүй вэ?

Бид зөвхөн эрүүл мэндээ бодсондоо цус сэлбүүлэхээс татгалздаг юм биш ээ. Итгэл үнэмшилтэй маань холбоотой. Хуучин, Шинэ гэрээний аль алинд нь цуснаас цээрлэ гэсэн байдаг (Эхлэл 9:4; Левит 17:10; Дэд хууль 12:23; Үйлс 15:28, 29). Түүнчлэн, цус нь амийг төлөөлдөг гэж Бурхан хэлдэг (Левит 17:14). Тиймээс бид тушаалыг нь биелүүлэх гэсэндээ, мөн Бурхныг амийн Эх булаг хэмээн хүндэтгэн цус сэлбүүлдэггүй.

Хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж байна

Цус сэлбэхгүйгээр нарийн мэс ажилбарыг ч амжилттай хийдэг

Эмч мэргэжилтнүүд цус сэлбүүлэхээс татгалзах нь байж боломгүй зүйл, бараг л амиа хорлож байгаатай адил гэж нэгэн үе үздэг байсан. Гэхдээ сүүлийн үед ийм үзэл бодол өөрчлөгдөж байна. Жишээлбэл 2004 онд анагаахын нэгэн сэтгүүлд «Еховагийн Гэрч өвчтнүүдэд зориулж бодож боловсруулсан арга барил, үүнээс хойш, стандарт болно» * гэжээ. Зүрх судасны тухай бичдэг нэгэн сэтгүүлийн 2010 оны дугаарт «Цус хэрэглэхгүй мэс ажилбарыг зөвхөн Еховагийн Гэрчүүдэд биш, жирийн үед хийх хэрэгтэй» гэсэн байна («Heart, Lung and Circulation»).

Дэлхий дахины олон эмч мэргэжилтэн цус хэмнэх аргыг хэрэглэж, хүнд мэс ажилбарыг цус сэлбэхгүйгээр хийдэг болсон. Цус сэлбэлтийг орлуулах эмчилгээний аргууд хөгжиж буй орнуудад ч хэрэгжиж байна. Еховагийн Гэрч биш олон хүн энэ аргыг сонгох болсон.

^ д/м 8 Дараах материалыг үзнэ үү. Transfusion and Apheresis Science, Volume 33, No. 3, p. 349.

^ д/м 10 Дараах материалыг үзнэ үү. The Journal of Thoracic and Cardiovascular Surgery, Volume 134, No. 2, pp. 287-288; Texas Heart Institute Journal, Volume 38, No. 5, p. 563; Basics of Blood Management, p. 2; and Continuing Education in Anaesthesia, Critical Care & Pain, Volume 4, No. 2, p. 39.

^ д/м 10 Дараах материалыг үзнэ үү. The Journal of Thoracic and Cardiovascular Surgery, Volume 89, No. 6, p. 918; and Heart, Lung and Circulation, Volume 19, p. 658.

^ д/м 14 Continuing Education in Anaesthesia, Critical Care & Pain, Volume 4, No. 2, page 39.