Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Та нар христийн шавь мөн үү?

Та нар христийн шавь мөн үү?

Тийм ээ. Биднийг христийн шавь гэж хэлэх дараах шалтгаан бий:

  • Бид Есүсийн заасан сургаалыг чанд баримталж, явдал үйлийг нь даган дууриахыг хичээдэг (1 Петр 2:21).

  • «Бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй» гэж байдаг учраас Есүсийг аврагч гэдэгт итгэдэг (Үйлс 4:12).

  • Хүмүүс Есүсийн нэрээр баптисм хүртэж, Еховагийн Гэрч болдог (Матай 28:18, 19).

  • Бид Есүсийн нэрээр залбирдаг (Иохан 15:16).

  • Есүс бол эр хүн бүрийн тэргүүн, эрх мэдэлтэй, томилогдсон нэгэн гэдэгт итгэдэг (1 Коринт 11:3).

Гэвч өөрсдийгөө христийн шавь гэж нэрлэдэг шашны бүлгүүдээс бид олон юмаараа ялгаатай. Жишээ нь Библид Есүсийг Бурхны Хүү гэсэн байдаг учраас бид түүнийг Гурвалын нэг хэсэг гэж үздэггүй (Марк 12:29). Хүнийг үхэхэд сүнс нь үлддэг, Бурхан хүмүүсийг галт тамд мөнхөд тарчилган зовоодог, эсвэл шашны үйл ажиллагааг удирддаг хүмүүст цол хэргэм олгож, өргөмжлөх ёстой гэх мэт нь Библийн үндэсгүй сургаал юм (Номлогчийн үгс 9:5; Езекиел 18:4; Матай 23:8–10).