Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Та нар Есүст итгэдэг үү?

Та нар Есүст итгэдэг үү?

Итгэдэг. Есүс: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» гэж хэлсэн билээ (Иохан 14:6). Түүнийг тэнгэрээс дэлхий рүү ирж, төгс хүмүүн амиа золиос болгон өргөсөн гэдэгт итгэдэг (Матай 20:28). Тэрбээр үхэж, амилснаар, өөрт нь итгэдэг хүн бүр мөнхийн амийг олж авах боломжтой болсон (Иохан 3:16). Түүнчлэн тэрбээр Бурхны тэнгэрийн Хаанчлалын Хаанаар одоо захирч байгаа. Уг Хаанчлал даян дэлхийд амар тайвныг тогтоох юм (Илчлэлт 11:15). Гэхдээ Есүс: «Эцэг Надаас илүү аугаа» гэж хэлснийг бид хүлээн зөвшөөрдөг (Иохан 14:28). Бид Есүсийг Төгс Хүчит Бурхан гэж үздэггүй учраас түүнийг шүтдэггүй.

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Есүс Христ гэж хэн бэ?

Есүс яагаад үхсэнийг, золиос гэж юу болохыг, Есүс одоо юу хийдгийг нь мэдэж аваарай.