Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Библийн хичээл гэж юу вэ?

Библийн хичээл гэж юу вэ?

Еховагийн Гэрчүүд Библийн хичээл зааж, дараах болон өөр олон асуултад хариулдаг.

  • Бурхан гэж хэн бэ?

  • Бурхан намайг анхаардаг болов уу?

  • Гэр бүлийнхээ харьцааг яаж сайжруулах вэ?

  • Яавал жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах вэ?

Еховагийн Гэрчүүдийн явуулдаг Библийн хичээлтэй холбоотой байнга асуудаг асуултын хариуг мэдэж аваарай.

Хичээлээ яаж явуулдаг вэ? «Бурхан», «Гэр бүл» гэх мэтийн сэдвийг хөндөн ярилцаж, холбогдох Библийн зүйлүүдтэй тулгаж үздэг. Ийнхүү тухайн сэдвийн талаар Библид ер нь юу гэж байдгийг мэдэх боломжтой. Мөн Библийн сургаалыг Библиэс тайлбарладаг.

«Библийн сургаалыг зөв ойлгох нь» номоор Библийн хичээл хийдэг. Энэ ном Бурхан, Есүс, ирээдүй гэх мэтийн тухай Библи юу гэж хэлдгийг тодорхой тайлбарладаг.

Библи заалгахад хэдийг төлөх вэ? Библийн хичээлийг үнэ төлбөргүй заана. Гарын авлага ч үнэ төлбөргүй.

Нэг удаагийн хичээл хэдэн цаг байх вэ? Олон хүн долоо хоногт нэг цаг Библи заалгадаг. Гэхдээ заавал нэг цаг байх ёстой гэсэн үг биш. Бид таны зав зайд нийцүүлнэ.

Библи заалгах хүсэлт гаргавал яах вэ? Библи заалгах хүсэлт гаргавал Еховагийн Гэрч таны боломжтой цагт, тохиромжтой газар тантай уулзаад Библийн хичээл яаж явуулдгийг хэдэн минут тайлбарлаж өгнө. Таныг хүсвэл хичээл эхэлнэ.

Библи заалгаж эхэлбэл би Еховагийн Гэрч болох ёстой юу? Үгүй. Еховагийн Гэрчүүд хүмүүст Библи заах дуртай ч, хэнийг ч гишүүнээ болгох гэж албаддаггүй. Бид Библи яг юу заадгийг тайлбарлахдаа бусдад хүндэтгэлтэй хандаж, хүн бүр юунд итгэхээ өөрсдөө шийдэх эрхтэйг хүлээн зөвшөөрдөг (1 Петр 3:15).