Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Залбирвал Бурхан надад туслах уу?

Залбирвал Бурхан надад туслах уу?

Библид юу гэж байдаг вэ?

Тусална. Хүслийнх нь дагуу, чин сэтгэлээсээ гуйдаг хүнд Бурхан тусална. Та огт залбирч үзээгүй байж болох юм. Библид «Бурхан минь, надад туслаач» гэж залбирч байсан хүмүүсийн тухай гардаг. Тэдний жишээ танд урам зориг нэмнэ. Жишээ нь:

  • «Миний Бурхан ЭЗЭН, надад туслаач. Өөрийн хайр энэрлийн ёсоор намайг авраач» (Дуулал 109:26).

  • «Би зовж зүдэрсэн, гачигдсан. ... Та бол миний тусламж хийгээд миний аврагч» (Дуулал 40:17).

Энэ үгийг бичсэн хүмүүс Бурханд бат итгэдэг байсан нь эргэлзээгүй. Зөв хандлагаар өөрт нь ханддаг хүнийг, мөн «эмтэрсэн зүрхтэй», «сүнсээрээ гэмшигчдийг» Бурхан сонсдог (Дуулал 34:18).

Санааг минь зовоодог асуудлыг, тэртээ хол байгаа Бурхан тоож авч үзэхгүй биз гэж битгий бодоорой. Ехова «хэдийгээр өндөрт оршдог боловч дорд хүнийг харж ханддаг» гэж Библид байдаг (Дуулал 138:6). «Толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон» хэмээн Есүс шавь нартаа хэлж байсан (Матай 10:30). Бурхан таныг танаас илүү сайн мэддэг. Тэгэхлээр, санаа зовсон үедээ залбирвал Бурхан таныг заавал сонсоно (1 Петр 5:7).