Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Бурхны Хаанчлал бол Ехова Бурхны байгуулсан бодит засгийн газар юм. Тэнгэрээс захирах учир «Бурханы хаанчлалыг» Библид бас «тэнгэрийн хаанчлал» гэдэг (Марк 1:14, 15; Матай 4:17). Бурхны Хаанчлалд хүний засгийн газруудтай адилхан юм олон бий. Гэхдээ бүх талаараа тэднээс хамаагүй давуу.

  • Захирагчид. Есүс Христийг Бурхан Хаанчлалын хаанаар өргөмжилж, ямар ч захирагчдад байгаагүй их эрх мэдлийг өгсөн (Матай 28:18). Есүс эрх мэдлээ урвуулан ашиглахгүй. Учир нь тэрбээр дэлхийд байхдаа итгэл хүлээсэн, өрөвч сэтгэлтэй удирдагч гэдгээ баталсан (Матай 4:23; Марк 1:40, 41; 6:31–34; Лук 7:11–17). Есүс дэлхийг хамт захирах хүмүүсээ Бурхны зааврын дагуу үндэстэн бүрээс сонгосон (Илчлэлт 5:9, 10).

  • Захирах хугацаа. Улиран солигддог хүний засгийн газрыг бодвол Бурхны Хаанчлал «хэзээ ч усташгүй» (Даниел 2:44).

  • Иргэд. Бурхны шаардлагыг биелүүлдэг бол аль ч газрын, ямар ч хүн Бурхан Хаанчлалын иргэн болж болно (Үйлс 10:34, 35).

  • Хууль. Бурхны Хаанчлал хуулиараа (эсвэл тушаал) зөвхөн буруу үйл хэргийг хориглодог юм биш ээ. Иргэд нь хуулиа сахидгийнхаа ачаар өндөр ёс суртахуунтай байдаг. Жишээ нь Библид ингэж бичжээ. «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм» (Матай 22:37–39). Хаанчлалын иргэд Бурхнаа болон бусдыг хайрладаг учир эрх ашгийг нь түрүүлж боддог.

  • Боловсрол. Бурхны Хаанчлал иргэдээ өндөр ёс суртахуунтай байхыг шаардаад зогсохгүй, тэр шаардлагыг хэрхэн биелүүлэхийг зааж өгдөг (Исаиа 48:17, 18).

  • Зорилго. Бурхны Хаанчлалын захирагчид ард иргэдийнхээ хүч хөдөлмөрийг мөлжиж баяжихыг зорьдоггүй. Харин Бурхны хүслийг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулна. Бурхныг хайрладаг хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулна (Исаиа 35:1, 5, 6; Матай 6:10; Илчлэлт 21:1–4).

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

«Бурхны Хаант төр» гэж юу вэ?

Эзний заасан гэгддэг залбирлыг олон хүн мэддэг. «Таны Хаант төр захираасай» гэдгийг юу гэж ойлгох вэ?