Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Амьдралын утга учир юу вэ?

Амьдралын утга учир юу вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Амьдралын утга учрын тухай асуулт янз янз байдаг. «Хүн болж төрсний минь учир юу вэ, юуны төлөө амьдарч байна вэ?» гэж асуух нь ч бий. Библийнхээр бол, Бурхантай дотно нөхөрлөх нь л хүний амьдралын жинхэнэ утга учир юм. Библид дараах үнэнийг бичсэн байдаг.

  • Бурхан хүнийг бүтээсэн. «Биднийг бүтээсэн нь [Бурхан] бөгөөд бид өөрсдөө бус юм» гэж Библид байдаг (Дуу. 100:3; Илч. 4:11).

  • Бурхан бүхнийг, ялангуяа хүнийг тодорхой зорилготой бүтээсэн (Исаиа 45:18).

  • Хүмүүс бид Бурхныг, амьдралынхаа утга учрыг мэдэх хэрэгтэй (Матай 5:3). Бурхан тэр хэрэгцээг маань хангадаг (Дуулал 145:16).

  • Бурхантай анд нөхөр болох боломжтой. Хүн Бурхантай анд нөхөр болж чадах уу гэж танд бодогдох байх. Харин Библи «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж уриалдаг (Иаков 4:8; 2:23).

  • Бурхны анд нөхөр болохын тулд бид хүслийнх нь дагуу амьдрах шаардлагатай. Бурхан биднээс юу хүсдэгийг Номлогчийн үгс 12:13-т ингэж бичжээ. «Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна».

  • Бурхан зовлон бэрхшээлийг арилгаж, өөрийг нь хайрлан хүндэтгэдэг хүмүүсийг мөнх амьдруулна. Тэр цагт хүмүүс Бурхны анхны санаа зорилгын дагуу жинхэнэ ёсоор утга учиртай амьдарна (Дуулал 37:10, 11).

 

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН ХИЧЭЭЛ

Библи судлахын учир юу вэ?

Дэлхий дахины сая сая хүн Библиэс амьдралын чухал асуултуудад хариу олж авдаг. Та бас хариуг нь олохыг хүсдэг үү?

БУРХНААС ИРСЭН САЙН МЭДЭЭ

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээснийг, зовлон хэзээ дуусахыг, дэлхий болон дэлхий дээр амьдарч буй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгааг Библид тайлбарладаг.

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Бурхны тухай үнэн

Бурхан танд хувьчлан санаа тавьдаг болов уу? Түүний зан чанарыг, түүнтэй хэрхэн дотно болж болохыг мэдэж аваарай.